link
Өвөрхангай аймгийн Хархорин сумын засаг даргын тамгын газар, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, МУИС-ийн Хууль зүйн сургууль хамтран “Мэргэжил сонголт ба бидний ирээдүй” семинар, уулзалтыг 05 сарын 10-ны өдөр Хархорин сумын Соёлын төвд зохион байгууллаа.
Уг сургалт, семинарыг СЭЗИС-ийн дэд захирал, доктор (Ph.D) С. Бямбахорол санаачлан, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор (Ph.D) Ч. Өнөрбаяр, ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн салбарын эрхлэгч, доктор (Ph.D) Д. Батбаяр хамтран зохион байгуулж Хархорин сумын 3 ерөнхий боловсролын дунд сургуулийн 11, 12 дугаар ангийн 180 гаруй сурагчид хамрагдлаа.

Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн Хөнгөн үйлдвэрлэлийн технологи, инженерчлэлийн салбарын эрхлэгч Д. Батбаяр ШУТИС болон Үйлдвэрлэлийн Технологийн сургуулийн хэрэгжүүлж буй хөтөлбөрүүдийн танилцуулга, ШУТИС-ийн элсэлтийн журам, инженерийн боловсролд хэрэгжүүлж буй шинэчилсэн сургалтын арга зүйн талаар танилцуулга илтгэл тавьсан.
Үйлдвэрлэлийн Технологийн Сургуулийн төгсөгчид хөнгөн, хүнс, оёдол, хэвлэл, ой модны үйлдвэрлэлийн салбарт инженер техникийн ажилтан, зохион бүтээгч дизайнерээр ажилд ордог бөгөөд хөдөлмөрийн зах зээл дээр хамгийн эрэлттэй, зуун хувь ажлын байраар хангагдан ажилладаг хэмээн сургалтын хөтөлбөрүүдийг сурталчилсан.

СЭЗИС-ийн дэд захирал, доктор (Ph.D) С. Бямбахорол

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн дэд профессор, доктор (Ph.D) Ч. Өнөрбаяр

ҮТС-ийн ХҮТИС-ын эрхлэгч Д. Батбаяр мэргэжил сурталчлах үеэр
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship