link
ШУТИС-ийн түүхт 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд “Оны шилдэг багш” шалгаруулалт 2 үе шаттайгаар Ректорын 2016 оны 09 сарын 16-ны өдрийн А/131 тоот тушаалаар батлагдсан журмын http://fdc.edu.mn/menu/show/17 дагуу явагдлаа. Шалгаруулалт:
1. 2019 оны шилдэг “Сурган хүмүүжүүлэгч” ангилал 2019- оны 9-р сарын 23-ны өдөр ШУТТНСангийн 504 тоот өрөөнд нээлттэй өдөрлөг хэлбэрээр зохион байгуулагдаж ШУТИС-ийн Захирлын 2019 оны 09-р сарын 16-ны өдрийн А/183 тоот тушаалаар томилогдсон холбогдох асуудал эрхэлсэн дэд захирлаар ахлуулсан салбар комисс ажиллав.
Шилдэг "СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ" багшийн ангилалд:
Нийт 9 багш бүрэлдэхүүн сургуулиудаас шалгаран оролцож өөрийн бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, илтгэл тавьж ажлаа танилцуулав.
Их сургуулийн сургалтын технологи, идэвхтэй сургалтын чиглэлээр судалгаа хийж сургалтандаа нэвтрүүлдэг, оюутны хөгжил төлөвшилд чиглэсэн үйл ажиллагааг тогтмол санаачлагатай явуулдаг, багшлах ур чадвараараа хамт олноо манлайлан ажилласан дараах 3 багш шилдэгээр тодорлоо. Үүнд:

1-р байр С.Дэлгэрмаа МехТС 2-р байр Г.Эрдэнэчимэг МХТС 3-р байр Д.Одмаа БуХС
ОНЫ ШИЛДЭГ СУРГАН ХҮМҮҮЖҮҮЛЭГЧ БАГШ-аар тодорсон багш нартаа БАЯР ХҮРГЭЖ цаашдын сурган хүмүүжүүлэх нөр их хөдөлмөрт нь улам өндөр амжилт хүсэе!
Нээлттэй боловсролын төв
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship