link
Монгол Улсын Гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн санаачилсан Монголын шинжлэх ухааны өдрийг угтаж, докторант, залуу эрдэмтэд, багш нарын дунд эрдэм шинжилгээний анхдугаар бага хурал 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж амжилттай өндөрлөлөө.
Уг эрдэм шинжилгээний анхдугаар бага хуралд нийт ШУТИС-ийн 6 бүрэлдэхүүн сургууль, Олон улсын Улаанбаатар их сургууль, Улаанбаатар Эрдэм их сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, БНХАУ-ын Өвөр Монголын Технологийн сургуулийн нийт 38 илтгэгчийн 34 илтгэл ирүүлснээс I шатнаас 10 илтгэлийг шалгаруулсан болно. II шатны шалгаруулалт 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр ШУТИС-ийн БуХС-ийн 205 тоот танхимд Эрдэм шинжилгээний бага хуралд илтгэл хэлэлцүүлж шилдгүүдээ тодруулсан болно.
№ |
Оюутан |
Сэдэв |
Сургууль |
1 |
Ц.Энхцэцэг |
Хөдөлмөрийн нөөцийн байршлын судалгаа |
Олон улсын Улаанбаатар их сургууль |
2 |
М.Дэлгэрнасан |
Нүүрсний экспортын логистик хэлхээний эрсдэлийн хүчин зүйлийн судалгаа |
ШУТИС. Механик тээврийн сургууль |
3 |
А.Болормаа |
Төрийн захиргааны албан дахь Мерит зарчмын хэрэгжилтийн судалгаа |
ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль |
4 |
Д.Ариун-Эрдэнэ |
Монгол улсын ноолуурын салбарын системийн динамик загвар |
ШУТИС. Хэрэглээний шинжлэх ухааны сургууль |
5 |
Ч.Даариймаа |
Зорилтот бүлэгт чиглэсэн төрийн үйлчилгээг боловсронгуй болгох асуудал |
ШУТИС. Мэдээлэл, холбооны технологийн сургууль |
6 |
А.Оюунгэрэл |
Байгууллагын удирдлагын зохион байгуулалтын бүтцийг шинжлэх нь |
ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль |
7 |
До.Баярмаа |
Нийгмийн хариуцлагатай хөрөнгө оруулалтын арга зүйн асуудал |
ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль |
8 |
Ц.Баярцог |
Монголын санхүүгийн зуучлалын өнөөгийн байдалд хийсэн шинжилгээ |
ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль |
9 |
Ж.Ганчимэг |
Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээний өнөөгийн байдал, тулгамдаж буй зарим асуудал |
ШУТИС. Бизнесийн ахисан түвшний сургууль |
10 |
Ц.Мөнхтуяа Д.Оюунгэрэл Ч.Эрдэнэтуяа |
Байгууллагын дотоод хяналтын бизнесийн процессыг шинжлэх нь |
ШУТИС. Бизнесийн удирдлага, Хүмүүнлэгийн сургууль |
Монгол улсын гавьяат эдийн засагч, доктор (Sc.D), профессор Г.Батхүрэлийн санаачилсан эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлын ерөнхий ивээн тэтгэгчээр Бельгийн вант улсын Камут Остара компани, ивээн тэтгэгчээр Хүний нөөцийн менежментийн шинэчлэлийн академи зэрэг байгууллагууд оролцсон болно. Эрдэмтэн, доктор, судлаач оюутнуудын судалгааны ажлын дэмжин хамтран ажилласан Бельгийн вант улсын Камут Остара компани, Хүний нөөцийн шинэчлэлийн академийн хамт олонд талархал илэрхийлье.
Эрдэм шинжилгээний анхдугаар бага хурлын шүүгчид илтгэгч нарын хамт
ШУТИС. БИЗНЕСИЙН АХИСАН ТҮВШНИЙ СУРГУУЛЬ
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)