link
Дэлхийн чихрийн шижин өвчинтэй тэмцэх өдрийг угтан нийт багш, ажилчид оюутнууддаа “ЭРҮҮЛ МЭНД” өдөрлөгийг ШУТИС-ийн төв байрны Хурлын танхимын задгай талбайд 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрүүдэд 09:30 цагаас 18:00 цагийн хооронд амжилттай зохион байгууллаа.
Тус өдөрлөгийг ШУТИС-ийн “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ”, “АЗИ ФАРМ” ХХК-тай хамтран үйл ажиллагаа явууллаа.

Өдөрлөгт БАС, ЗАА, ГУУС, ҮТС, ЭХС, ХШУС, ГХС багш ажилчид, оюутнууд нийт 100 хүн /давхардсан тоо/ хүчилтөрөгчийн коктейлоор, 60 хүн чихрийн шижингийн эрсдэлийг үнэлэх үзлэг, шинжилгээ, 56 хүн биоэнергийн аппаратаар бүтэн биеийн оношилгоонд үнэ төлбөргүй тус тус хамрагдсан. Тус өдөрлөг нь дараах өртөөгөөр явагдсан болно.

Үүнд:
1-р өртөө: Бүртгэл, биеийн өндөр, жин, бэлхүүсний тойрог хэмжих, БЖИ тодорхойлох, Сахар хэмжих /ЭМТ/
2-р өртөө: Артерийн даралт хэмжих, эрсдлийг тодорхойлох, ЧШ зөвөлгөө өгөх /ЭМТ/
3-р өртөө: Биоэнергийн аппаратаар бүтэн биеийн оношилгоо /Ази фарм ХХК/
4-р өртөө: Витаминжуулалтын аян /Ази фарм ХХК/
ШУТИС ЭРҮҮЛ МЭНД СПОРТЫН ТӨВ
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship