link
“Тоёота-ШУТИС” сангаас жил бүр сурлага, сахилга батаар тэргүүлсэн оюутнуудад тэтгэлэг олгодог билээ. Энэ жилийн тэтгэлэгт ШУТИС-ийн бүрэлдэхүүн сургуулиудаас 17 оюутан шалгарсан байна. Шалгарсан оюутнуудад 2011 оны 12 дугаар сарын 6-ны өдөр ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон проректор Я.Наранцэцэг, газрын дарга Н.Ганзориг, С.Төгс, Ц.Сарантуяа нар батламж, мөнгөн тэтгэлгийг нь гардуулж өглөө.
1998 онд “Тоёота” корпораци, Техникийн их сургуулийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурж байжээ. Энэ хамтын ажиллагааны хүрээнд Тоёота-Мотор корпорациас ШУТИС-д хандивласан хєрєнгєєр Тоёота-ШУТИС сургалтын санг байгуулан ажиллаж байна. Өмнөх хичээлийн жилд мөн тооны оюутан хамрагдсан юм. Тус сангийн нэрэмжит тэтгэлгийг 1998 оноос эхлэн олгож байгаа бөгөөд одоо нийтдээ 200 гаруй оюутан тэтгэлэгт хамрагдаад байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea