link

ШУТИС-ийн 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын “Төгсөлтийн баяр” цахимаар болж байна
2020-06-16 00:59 ЗАА

Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын 84, магистрын 46 дахь удаагийн төгсөлт 2020 оны 06 дугаар сарын 15-ны өдөр болж байна. Энэ удаагийн төгсөлтөөр 8 доктор, 367 магистрын зэргийн диплом, 1606 бакалаврын зэргийн дипломтой төгссөнөөс онцлох дипломтой 39, дипломын зэрэгтэй  67 оюутан төгсөн гарч байна. Түүнчлэн Барилга, архитектурын сургуулийн Япон улсын их, дээд сургуулиудтай хамтарсан Иргэний ба үйлдвэрийн барилга 2+2 хөтөлбөрөөр 20, Архитектур 2+2 хөтөлбөрөөр 6, Механик тээврийн сургуулийн Япон улсын их, дээд сургуулиудтай хамтарсан Механик инженер 2+2 хөтөлбөрөөр 24 төгсөгч тус тус төгсөн гарлаа.

Төгсөлтийн ёслолын ажиллагаанд ШУТИС-ийн ректор Б.Очирбат болон дэд захирал, бүрэлдэхүүн сургуулийн захирал, эрдэмтэн багш нар, төгсөгчид цахимаар оролцлоо. Төгсөлтийн ёслолын ажиллагааг нээж ШУТИС-ийн Захирал Б.Очирбат үг хэлж, төгсөгчдөд диплом олгох ШУТИС-ийн Захирлын тушаалыг Сургалтын бодлого, зохицуулалтын газрын дарга, доктор, дэд профессор Д.Гэрэлт-Од уншиж танилцуулснаар ШУТИС-ийн төгсөгчдөд диплом гардуулах ёслолын үйл ажиллагаа эхэлсэн.

 

Нийт төгсөгчдийг төлөөлж Барилга, архитектурын сургуулийн Барилгын материалын үйлдвэрлэлийн технологи мэргэжлээр бакалаврын зэргээ амжилттай хамгаалсан, шилдэг төгсөгч Батхуяг овогтой Ану, Менежментийн ухааны докторын зэрэг хамгаалсан Түдэв овогтой Батжаргал нар эрдэмтэн багш, төгсөгчид болон зочид төлөөлөгчдөдөө хандан талархлын үгээ хэллээ. 

Нийт төгсөгчдөдөө баяр хүргэж цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Affiliated schools