link
2019-2020 оны хичээлийн жил Гадаад хэлний сургуулийн хувьд докторын хур буусан жил боллоо. Хэл шинжлэлийн докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд Англи хэлний тэнхимийн ахлах багш П.Бямбажав “Монгол нэр томьёон дахь орлох нэрийн судалгаа /барилгын нэр томьёоны жишээгээр/” сэдвээр, Ази судлалын тэнхимийн багш Б.Дэлгэрмаа “Техник, технологийн монгол нэр томьёог системийн шинжилгээний аргаар судлах нь /Эрчим хүчний салбарын нэр томьёоны жишээн дээр/” сэдвээр, Олон улс судлал, удирдахуйн ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд Хэрэглээний хэл шинжлэлийн салбарын ахлах багш Д.Туяа “Үгийн утга шилжиж шинэ үг үүсэх нь” сэдвээр, Гадаад хэл, гадаад харилцааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөлд Англи хэлний тэнхимийн ахлах багш Г.Гантуяа “Монгол, англи сонины товчилсон үгийн харьцуулсан судалгаа”, Гадаад хэлний сургуулийн докторант Т.Уранжаргал “Геологийн нэр томьёоны оноолт, хэрэглээний судалгаа /Монгол, орос нэр томьёоны жишээн дээр/” сэдвээр тус тус ХЭЛ ШИНЖЛЭЛИЙН ДОКТОР/Ph.D/-ын зэргийг амжилттай хамгаалсанд баяр хүргэж, цаашдын эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
ШУТИС, ГХС-ийн Захиргаа, Эрдмийн зөвлөл
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor