link
Дархан-Уул аймаг дахь Технологийн сургуулийн “Social” багийн санаачлагаар “Е-Контент хөгжүүлэлт”-ийн студийг байгуулж нээлтийн тууз хайчлах үйл ажиллагааг 2020 оны 10-р сарын 14-ний өдөр ёслол төгөлдөр хийлээ.


Нээлтийн үйл ажиллагаад зориулж ДаТС-ийн оюутны зөвлөлийн гишүүд ая дууны мэндчилгээ дэвшүүлж уригдан ирсэн зочдод хүндэтгэл үзүүллээ.


Энэхүү “Е-Контент хөгжүүлэлт”-ийн студи нь орчин үеийн тоног төхөөрөмжүүдээр бүрэн тоноглогдсон тул Е-хичээл, төрөл бүрийн контент, подкастуудыг дуу, дүрсний өндөр нягтралтайгаар бэлтгэх бүрэн боломжтой юм.


“Е-Контент хөгжүүлэлт”-ийн студийн тохижилт, засварын ажлыг чанартай сайн хийж гүйцэтгэсэн ДаТС-ийн аж, ахуйн албаны ажилчид, сургалтын мастерууд, “Social” багийн гишүүддээ сургуулийн нийт хамт олны зүгээс талархал илэрхийлье.
Дэлхийн жишгээр сурч, сэтгэж, бүтээцгээе.
Сургуулийн Захиргаа
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship