link
БСШУЯ, ШУТИС-ийн Е-Нээлттэй сургууль хамтран “Их, дээд сургуулиудын багш нарын мэдээллийн технологи ашиглах чадварыг дээшлүүлэх” сургалтыг 10 дах удаа зохион байгуулж эхэллээ. 2012 он 1 дүгээр сарын 20-н хүртэл үргэлжлэх сургалтын нээлтэнд ШУТИС-ийн Ректор Б.Дамдинсүрэн оролцож суралцагчдад амжилт хүсэв. БСШУЯ-ны санхүүжилтээр зохион байгуулж байгаа уг сургалт УМС(UNIMIS) програмчлал, Электрон сургалт(UNILMS) програмчлал, Е-хичээл бэлтгэх програмчлалын технологи, Вэб програмчлал, Flash програм хангамж гэсэн үндсэн модулиар хичээллэж байна. Энэ удаагийн сургалтанд ШУТИС-ийн бүрэлдэхүүн Дархан, Эрдэнэтийн ТС, хувийн 20 гаруй их, дээд сургуулийн 30 гаруй багш оролцож байна. Амжилттай суралцсан багш нарт БСШУЯ болон ШУТИС-ийн хамтарсан гэрчилгээ олгоно.

Е-Нээлттэй сургууль, ШУТИС
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship