link
Гадаад хэлний сургуулийн Хэрэглээний хэл шинжлэлийн салбар нь олон улсад нэр хүндтэй их дээд сургуулийн багш нараар багш, оюутнуудын мэдлэг, чадвар, бүтээлч сэтгэлгээг өрнүүлэх зорилгоор лекц, семинар, уулзалт яриа зохион байгуулж ирсэн билээ.

Энэ жилийн тухайд Ковид-19 цар тахлын улмаас уг үйл ажиллагааг 2020 оны 10 сарын 13-нд ШУТИС-ын 8 дугаар байрны олон улсын эрдэм шинжилгээний танхимд ZOOM Meeting платформ ашиглан онлайнаар амжилттай зохион байгууллаа.
Уг онлайн уулзалтад АНУ-ын Лазеллийн их сургуулийн багш Сара Ларж /PhD/ “Судалгааны ажил бичих, үр дүнг танилцуулах” сэдвээр” илтгэл хэлэлцүүлсний зэрэгцээ Индианагийн их сургуулийн багш Тереса Николз /PhD/ энэхүү үйл ажиллагааг дэмжин “Гаднын хэл, соёлын орчинд судалгааны ажил хийх” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, монголд байсан үеийнхээ хэл, орчуулгын бэрхшээлийг даван туулсан туршлагаасаа хуваалцав.

Онлайн уулзалтад ГХС-ийн багш нар болон “Гадаад хэлний орчуулга” хөтөлбөрийн “Техник, технологийн орчуулга /англи хэл/” мэргэжлийн 1-4-р курсийн гучин оюутан оролцож, илтгэгч багш нартай санал бодлоо солилцож, сонирхсон асуултууддаа хариулт авав.
Энэ удаагийн онлайн уулзалт, яриаг зохион байгуулахад идэвх санаачилгатай ажилласан багш Ц.Солонго, хурлын танхим, техник хангамжийг хариуцан хамтран ажилласан ШУТИС-ийн Технологи дамжуулалтын төв, Нээлттэй боловсролын төв болон оролцсон багш, оюутнууддаа талархал илэрхийлье.
ГХС, Хэрэглээний хэл шинжлэлийн салбар
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship