link
Шинжлэх Ухаан Технологийн номын сан, Монголын Номын Сангуудын Консорциумтай хамтран бүрэлдэхүүн сургуулиудын профессор багш судлаачидад зориулан онлайн мэдээллийн санг сургалт эрдэм шинжилгээний ажилдаа ашиглах боломжийн талаарх сургалтуудыг ШУТИС-ийн МИС, ҮТДС, КТМС, Хөгжим бүжгийн коллежийн багш нарт зохион байгууллаа. Сургалтанд ШУТИС-ийн онлайн мэдээллийн сангийн ашиглалт, гадаадын нээлттэй мэдээллийн сангуудын тухай, онлайн эх үүсвэрүүд, яаж ашиглах, гадаадын томоохон сэтгүүл эрдэм шинжилгээний эмхтгэлд бүтээл хэвлүүлэх, судлаачид номзүйг стандартын дагуу хийх, бүтээлээс яаж ишлэл авах тухай, профессор багш нарын гадаадад бүтээлээ хэвлүүлсэн, ишлэл авсан тоо баримтууд зэрэг профессор багш нарт шаардлагатай мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулах сургалт, семинар зохион байгууллаа. 2012 оны 02-р сарын 02-ны өдөр ЭХИС-ийн профессор багш нарт сургалт зохион байгуулахаар төлөвлөөд байна. Шинжлэх Ухаан Технологийн номын сан нь профессор багш нарын бүтээлийг гадаадад танилцуулах, сурталчлах, хэвлүүлэх талаар зөвлөгөө өгч, сургалтуудыг зохион байгуулах талаар идэвхитэй ажиллах болно.
![]() |
|
![]() |
|
![]() |
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea