link
Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын хамгийн том арга хэмжээ болох “ICT Expo” энэ жил “Digital Nation 21” нэрийн дор 09-р сарын 17-19-ны өдрүүдэд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулагдаж өндөрлөлөө. Үүрэн телефоны тав дахь оператор "Ондо" тусгай зөвшөөрөл авсан, 5G сүлжээний туршилтыг хийсэн, төрийн үйлчилгээний "E-Mongolia" системийн шинэчилсэн хувилбарыг танилцуулсан, олон улсын цахим спортын тэмцээн, 250 дроны үзүүлбэр, косплэй тэмцээн зэрэг олон арга хэмжээнүүд энэ үеэр зохион байгуулагдлаа.
“Digital Nation 21” арга хэмжээний үеэр МХТС-ийн багш нарын судалгааны бүтээлүүдээс гадна ШУТИС-ийн нээлттэй боловсролын төв, Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн багш, судлаачдын ном, бүтээлүүдийг дэлгэн үзүүлж ШУТИС сургалт, судалгааны ажилдаа мэдээлэл, холбооны технологийг үр дүнтэй ашиглаж байгааг олон нийтэд танилцууллаа.

ШУТИС-МХТС
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship