link
МУ- ын ерөнхийлөгч асан Н.Багабанди Хүнсний үйлдвэрийн хөргөлтийн техник, технологи, хүнс үйлдвэрлэлийн технологи, хими, хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа болон бусад чиглэлийн орос, монгол хэлээр бичигдсэн 50 гаруй сурах бичиг хандивлалаа.

Н.Багабанди нь ЗХУ-ын Ленинград (одоогийн ОХУ-ын Санкт-Петербург) хотын Хөргөлтийн техником (1969-1972), Украины Одесс хотын Хүнсний технологийн дээд сургуулийг (1975-1980)тус тус төгссөн хүнсний инженер технологич мэргэжилтэй, 1972-1975 онд Улаанбаатар хотын Архи пивоны комбинатад засварчин, механик инженерээр ажиллаж байсан. 2003 онд ШУТИС- ийн Хүндэт доктор Н.Багабандийн нэрэмжит танхимыг ХБТС-д нээсэн бөгөөд Хүнсний тухай хууль боловсруулж батлуулах үйл хэрэгт хүнсний салбарынхантай хамтран ажилласан. Хамтын ажиллагааны үргэлжлэл нь ШУТИС-ийн ҮТС-ийн оюутан, багш нартаа эдгээр номыг өөрийн хувийн номын сангаас бэлэглэж байгаа явдал бөгөөд багш оюутнуудын өмнөөс талархаж байгаагаа илэрхийлье.
НОМЫН ЦАГААН БУЯН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship