link

Азид болох тэмцээнд КтМС-ийн оюутнууд оролцохоор шалгарлаа.
2009-03-23 18:42 Админ

Азид болох тэмцээнд КтМС-ийн оюутнууд оролцохоор шалгарлаа.

 "Пан-Азийн жижиглэнгийн худалдааны бизнес онлайн тоглолт-2009" сэдэвт олон улсын тэмцээнд Монгол улсыг төлөөлж оролцох багийг шалгаруулах арга хэмжээ  2009 оны 3-р сарын 14-нд ШУТИС-ийн Компьютер, Техник Менежментийн Сургуульд болж өндөрлөлөө.

 

Энэхүү тэмцээн нь Ази тивийн их, дээд сургуулиудын Бизнесийн удирдлага мэргэжлээр суралцагч оюутнуудад Жижиглэн худалдааны бизнес эрхлэлтийн талаар өргөн мэдлэг олгох, бие даан шийдвэр гаргах чадвар эзэмшүүлэх, цаашлаад жижиглэн худалдааны салбарт ажиллах хүсэл сонирхлыг бий болгож, практик дадлага олгох зорилготой юм. Тэмцээн нь Интернетийн орчинд тусгай програмын тусламжтайгаар 3 тоглогчтой баг алслагдсан байрлалтай жижиглэн худалдааны 3 сүлжээ дэлгүүр бүхий компанийн маркетинг, санхүү, менежментийн оновчтой шийдвэр гаргаж өрсөлдөнө.

 

Тэмцээнд ШУТИС - ийн харьяа Компьютерийн Техник Менежментийн Сургууль, Механик инженерийн сургууль, Монгол Улсын Их Сургууль, Хөдөө Аж Ахуйн Их  Сургууль, Санхүү Эдийн Засгийн Дээд Сургууль, Худалдаа Үйлдвэрлэлийн Дээд Сургууль, "Энх-Орчлон" коллеж зэрэг нийт 7 их, дээд сургуулийн 13 баг амжилттай оролцож, Монгол улсын аварга багаар ШУТИС - ийн харьяа Компьютерийн техник Менежментийн Сургуулийн Д.Оюунгэрэл зөвлөх багштай "Proversa" баг түрүүллээ. Түрүүлсэн баг нь 2009 оны 5 сард Тайвань улсад болох эцсийн шатны тэмцээнд Монгол улсаа төлөөлж оролцох юм.

 

 

Түрүүлсэн баг "Proversa" баг

 

Шүүгч багш нар

                                    

 

Affiliated schools