link
“Хотын соёл” аян улсын хэмжээнд хэрэгжихээр боллоо.
ШУТИС-ийн шинэ оюутан бүрт хүргэдэг “Хотын соёл” аяны арга хэмжээг Нийслэлийн засаг даргын тамгын газар нийт их, дээд сургуулийн шинэ оюутнуудад хүргэхээр улсын хэмжээнд нэвтрүүлж байгааг дуулгахад таатай байна.
Бид 2014 оноос эхлэн ШУТИС-ийн шинэ оюутан бүрт “Хотын соёл” аяны арга хэмжээг нийслэл хотын түүх, соёл, хэв журам, хууль дүрэм таниулах, баруун гарын дүрэмд суралцуулах талаарх мэдлэг, мэдээллийг олгохоор хамтран ажиллаж ирсэн.
Тус сургалт, үйл ажиллагааг Монголын түүхийн хичээлээр дамжуулан ШУТИС-ийн БУХС-ийн ХУС-ын багш нар, НЗЦА, НЦЕГ, ШУТИС-ийн ёс зүйн Соёмбо болон бусад клубүүд хамртан хэрэгжүүлдэг.
Ийнхүү өнөөдөр хүний хөгжил тэр тусмаа хувь хүний зөөлөн ур чадвар (soft skills)- ыг хөгжүүлэх талаар ихээхэн анхаарал хандуулж буй энэ цаг үед бидний хийж хэрэгжүүлж ирсэн ажлын нэг болох “Хотын соёл” аяны арга хэмжээ, олон жилийн ажлын үр дүнг үнэлэн НЗДТГ-аас улсын хэмжээнд ШУТИС-ийн туршлагад тулгуурлан хэрэгжүүлэхээр болсон явдалд хамтран ажилласан багш, клубийн оюутнууд, байгууллагууддаа баяр хүргэе.
Хүний хөгжил энгийн зүйлээс эхэлдэг учиртай.
Сургалтын талаарх бичлэгийг энд дарж харна уу.
Сургалтыг НЗДТГ бэлтгэв. Хотын соёлтой иргэн түүний стандартын талаар ШУТИС-ийн ОСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D) Д.Цогзолмаа, Гэмт хэрэг хэв журмын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар ЦЕГ-ийн ОНХА-ны ахлах мэргэжилтэн, дэд хурандаа, доктор (Ph.D)Б.Алтанзул нар уншлаа.
ОЮУТНЫ СОЁЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБА
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship