link
БНХАУ-ын Зүүн хойд багшийн их сургуулиас зохион явуулсан олон улсын хятад хэлний багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг 10.15-10.30 өдрүүдэд өдөр бүр 14-18 цагийн хооронд цахим хэлбэрээр зохион явууллаа. Тус сургалтад ШУТИС-ийн ГХС-ийн ахлах багш Ш.Галтмаа, Л.Чойжилмаа /дэд профессор/ нар амжилттай оролцож, шалгалтад тэнцэж гэрчилгээ авлаа.
Энэхүү олон улсын сургалтад 6 орны 56 хятад хэлний багш нар оролцсон. Сургалтаар хятад хэлний авиа зүй, ханзны мэдлэг, үгийн сан, хэл зүй заах арга болон зохион бичлэг хичээлийн сургалт, хятад хэлний хичээлийн сурах бичигт тавигдах шаардлага, сургалтад тоглоомын аргыг хэрхэн хэрэглэх, сургалтын үнэлгээ болон оноо, HSK шалгалтын давтлага хэрхэн өгөх зэрэг өргөн сэдвээр зааж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол улсаа төлөөлөн Галтмаа, Чойжилмаа багш нар үг хэлж идэвхтэй оролцсон байна.

ГХС.АСС
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship