link
ШУТИС, Солонгосын Жунгвоны их сургууль, Нексжео Корпорацийн хамтран зохион байгуулсан “International Symposium on Geothermal Energy” сэдэвт хурал 2012 оны 3 дугаар сар 14-ний өдөр амжилттай явагдаж өнгөрлөө. Хуралд Сэргээгдэх эрчим хүчний үндэсний төв, ШУА, МУИС, Монголын Гидрометеорологийн холбоо, Төв-Чандмань Геотермаль Энерги ХХК зэрэг байгууллагууд оролцсноос гадна Нидерландын Эвенте их сургуулийн эрдэмтэд ичээнээгээр илтгэл тавьж оролцсон байна.


Хуралд Монгол орны геотермаль энерги, түүний эх үүсвэр, нөөц, хэрэглээний техник технологийн асуудлуудыг хамарсан бөгөөд геотермийн энергийг ашиглах талаарх БНСУ-ын туршлага, цаашилбал Улаанбаатар хотын Дулааны шугам сүлжээн дэх дулааны алдагдлыг хиймэл дагуулын мэдээ, агаарын зураглал болон термографийн судалгаагаар илрүүлэх боломж зэрэг олон сонирхолтой илтгэлүүд тавигдлаа. Цаашдын хамтын ажиллагааны талаар нээлттэй хэлэлцлээ.
Материалын Технологийн Сургууль
Агаармандлын физик, экосистемийн профессорын баг
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship