link
Монголын Оюутны спортын 2012 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн спортын 10 төрлөөр зохион байгуулагдаж байгаа бөгөөд тэмцээний нэгдсэн заавар, хуваарийн дагуу энэ сарын 09-10-ны өдрүүдэд гандболын тэмцээн, 09-13 өдрүүдэд шатрын тэмцээн амжилттай зохион байгуулагдаж, өрсөлдөөнтэй ширүүхэн болж өндөрлөлөө.
Гандболын тэмцээнд эрэгтэй 8 эмэгтэй 8 багийн 200 орчим тамирчид ур чадвараа сорилоо.
Тус тэмцээнд ШУТИС-ийн эрэгтэй баг нийт 5 тоглолт хийж 3 хожил 1 тэнцээ 1 хожигдолтойгоор мөнгөн медалийн болзол хангасан бол эмэгтэй баг тамирчид 5 тоглолт хийж 3 хожил 2 хожигдолтойгоор мөнгөн медалийн болзол хангалаа.
Байгууллагын дүнгээр:
I байранд ҮБТДС
II байранд ШУТИС
III байранд Мон –Алтиус ДС-ийн багууд эхний байруудыг эзэлсэн байна.
Шатрын тэмцээнд 17 багийн тамирчид швейцарь системээр 7 өрөг өрсөлдөж байгууллагын дүнгээр:
I байранд МУИС-ийн баг
II байранд ШУТИС-ийн Б.Дорж дасгалжуулагчтай баг
III байранд ҮБТДС-иуд эхний байруудыг эзэлсэн байна.
Эмэгтэй шатарчдаас ШУТИС-ийн оюутан Их мастер Б.Мөнгөнтуул тэргүүн байранд шалгарч Дэлхийн оюутны зуны XXVII “Универсиад” их наадам оролцох эрх авлаа.
БТСТэнхим
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea