link
Дэлхийн 90 орчим улсад 200 гаруй салбар нэгжтэй Японы тэргүүлэх зэргийн худалдааны компани болох Мицубиши Корпараци нь 11 дэх жилдээ бакалаврын түвшний оюутны сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох цахим ёслолын ажиллагаа 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдөр зохион байгуулагдлаа. Энэхүү тэтгэлгийн зорилго нь Монгол улсын нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах, ирээдүйтэй шилдэг оюутнуудыг дэмжихэд оршдог билээ.
2021-2022 оны хичээлийн жилд 4 оюутан тус бүрт 2,200,000 (хоёр сая хоёр зуун манган) төгрөгийн сургалтын төлбөрийн тэтгэлэг олголоо. Тэтгэлэг олгох цахим ёслолын ажиллагаанд Япон улсын элчин сайдын яамны зөвлөх Кикүчи Шигэрү, Мицубиши корпорацын УБ дахь төлөөлөгчийн газрын дарга Таката Мотосабүро, ШУТИС-ийн захирал Б. Очирбат, мэргэжилтэн М. Болортуяа болон тэтгэлэгт шалгарсан 4 оюутан оролцлоо.
Мицубиши корпорацын нийт хамт олонд халуун талархал илэрхийлэн, цаашдын ажилд нь улам их амжилтыг хүсэн ерөөхийн ялдамд тэтгэлэг авсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилт хүсье.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship