link
ШУТИС-ийн УУИС-ийн Ашигт малтмалын баяжуулалтын технологийн профессорын баг Ашигт малтмалын баяжуулалтын технологи, сургалт судалгааны лаборатори байгуулж 2012 оны 3 дугаар сарын 16-ны өдөр нээлт хийлээ. Нээлтэнд ШУТИС-ийн ректор Б.Дамдинсүрэн болон бүрэлдэхүүн сургуулийн захирал, профессор багш нар оролцлоо.
Тус лабораторт хүдрийн болон хүдрийн бус ашигт малтмалын баяжигдах чанарын судалгаа явуулж баяжуулах технологийн схем, горим тодорхойлох туршилт судалгаа явуулах юм байна. Мөн Хүдрийн хатуулаг, нунтаграх чадвар зэрэг физик шинж чанаруудыг тогтоож, бутласан бүтээгдэхүүний бүхэллэгийг тодорхойлох, хүдэр баяжуулалтанд бэлтгэх технологийн судалгааг хийх аж. Соронзон аргаар баяжуулах технологийн судалгаа, Гравитациар баяжуулах технологийн судалгаа, флотациар баяжуулах технологийн судалгаа, чулуулгийн физик механикийн шинж чанарын судалгааг хийх бүрэн боломжтойгоор тоноглогдсон байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea