link
Монголын их дээд сургуулиудын хүсэлтээр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн Шинжлэх Ухаан Технологийн номын сан нь 2012 оны 03-р сарын 19-21-ны өдрүүдэд Монголын их дээд сургуулиудын номын сангийн эрхлэгч, мэдээллийн ажилтан, сургалтын албаны ажилтнуудын дунд “Номын сан дахь инноваци” сэдэвт сургалтыг зохион явууллаа. Сургалтанд 30 гаруй их дээд сургууль хамрагдаж
“Номын сан дахь инноваци”,
“ШУТИС-ийн дижитал номын сан хөгжлийн хөтөлбөр”,
“Номын сангийн веб сайтын хэрэгцээ, шаардлага, сайтаар дамжуулан онлайн үйлчилгээ үзүүлэх боломж”,
“Онлайн номын сан - номын санчдын үүрэг оролцоо”,
“Номын сангаар дамжуулан е-ном захиалах боломж”,
“Онлайн мэдээллийн санг сургалт эрдэм шинжилгээнд ашиглах нь”
“Дээд боловсролын сургалтын байгууллагын аттестачлал, сургалтын болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэл”,
“Үйлчилгээний ажилтны ёс зүй”,
“Web 2.0 - номын сангийн үйлчилгээнд ашиглах нь”,
“Интернетийн хэрэглээ номын санчдад зориулсан нэмэлт боломжууд”
“Ном хэвлэл сэлбэн засах олшруулах техник технологи”
зэрэг номын сангуудын өмнө тулгамдаж буй асуудлуудаар 10 гаруй илтгэл тавьж хэлэлцүүлэв. Шинжлэх Ухаан Технологийн номын сан нь Монголын их дээд сургуулиудын номын санч, мэдээллийн ажилтнуудад зориулсан сургалтыг уламжлал болгон зохион явуулж байгаа бөгөөд, цаашид тодорхой хөтөлбөрийн дагуу сургалтуудыг тогтмол явуулах, их дээд сургуулиудын номын санг уламжлалт аргаас шинэчилж, олон улсын жишигт хүргэх нь бидний эрхэм зорилго болж байна.
![]() |
|
![]() |
![]() |
![]() |
![]() |
| Шинжлэх Ухаан Технологийн номын сан | |
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship