link
ГХС-ийн Ази судлалын салбараас “Судлаач багш” цуврал лекцийг “Үндэсний бичгийн хөгжил: эрт эдүгээ” сэдвээр эхлүүлж байна. ШУТИС-ийн багшийн чадамжийг хөгжүүлэх, “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, сургалт зохион байгуулах ажлын хүрээнд профессор багш нарыг идэвхжүүлэх, мэдлэг мэдээлэл солилцох зорилготой Монгол хэл судлаач, багш “Хүмүүн бичиг” сонины эрхлэгч, соёлын гавьяат зүтгэлтэн Б.Элбэгзаяаг урин teams платформоор 2022 оны 01 сарын 28-ны өдөр зохион явууллаа.
Уригдсан зочин маань:
- Монголчуудын үндэсний бичгийн төрөл зүйл, гарал үүсэл, сургалт судалгаа
- 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр баталсан “Монгол хэлний тухай хууль” (7.2, 24.2), Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 18-ны 96 дугаар тогтоолоор баталсан “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийг хэрэгжүүлэх, хэрэглээний орчин, төрийн хэлний үндэсний зөвлөлийн бодлого хэрэгжилтийн талаар,
- Эрдэмтэн мэргэдийн сүүлийн үеийн судалгааны үр дүн монгол туургатны нүүдэлчин аймгууд Монгол бичгийг нийтийн цаг тооллын VII-VIII зуунаас наашгүй цаг үед, Арамейгаас гаралтай Согд бичгээс Уйгур улстай нэгэн зэрэг уламжлан авч хэрэглэсэн болохыг нуталж байна. Тухайлбал, монгол хэл бичиг, утга соёл судлаач, хүмүүнлэгийн ШУ-ны доктор, профессор Ц.Шагдарсүрэн энэ чиглэлээр түүхч эрдэмтэн хувраг Зава Дамдин /1867-1937/-ы “Алтан дэвтэр” хэмээх түүхэн зохиолыг судалж, эш баримтыг шинэ тутам нээн гаргасан болно. Монгол бичгийн хэлний хувьсан хөгжиж өнөө хүрсэн түүхийг:
- Нүүдэлчин монголчууд эрт дээрээс олон зүйлийн бичиг үсэг санаачлан зохиож, басхүү заримыг бусдаас уламжлан авч, өөрсдийн хэл аялгууны онцлогт нийцүүлэн боловсруулж, хэрэглэн хөгжүүлсээр ирсэн оюуны соёлын арвин баялаг өв сантай ард түмэн юм.
- Монголчууд түүхэндээ кемү, ханз, руни, хятан, сонгодог монгол /баруун монголд худам бичиг гэдэг/, Ойрадын Зая бандид Намхайжамцын зохиосон тод бичиг, Халхын Өндөр гэгээн Занабазарын энэтхэг нагар үсгээс хэлбэр аван бүтээсэн соёмбо бичиг болон хэвтээ дөрвөлжин бичиг, Их Юань улсын бичиг үсгийн багш Пагва лам Лодойжалцаны төвөд үсгийн хэлбэрт тулгуурлан зохиосон дөрвөлжин бичиг, Эрдэнэ багш, Гагай заргач нарын босоо монгол бичигт дусал бинт нэмж дулдуйдан зохиосон манж бичиг, түүнчлэн төвөд үсэг, Буриадын их хамба лам Агваандоржийн зохиосон вагиндра бичиг, харь улсаас дамжуулан авсан латин, кирилл зэрэг арав гаруй зүйлийн тогтолцоот бичиг үсгийг албан болон албан бус зориулалтаар, янз бүрийн цаг үед, удаан болон бага хугацаагаар, нийтлэг болон явцуу хүрээ хэмжээнд хэрэглэж байжээ.
- Монгол бичгээр дэлхийн аль ч хэлний үг хэллэгийг бүрэн дүүрэн тэмдэглэж болдог онцлогтой. Монгол бичгээр илэрч буй эх хэлний түүхэн хэвшил нь эртний монгол хэлний онцлогийг өргөн дэлгэр, дундад болон орчин үеийн монгол хэлний хэлбэршлийн онцлогийг явцуу хэмжээгээр тусгасан байдаг.
Орчин цагийн Монгол бичиг нь монгол хэлний унаган үгийг тэмдэглэх 7 богино эгшиг, 22 гийгүүлэгч авиалбар, харь үгийг тэмдэглэх 6, нийт 29 үсэг бүхүй цагаан толгойтой юм. Мөн Монгол бичгийн мэргэд монгол бичгээр тоог тэмдэглэх өвөрмөц болзмол тэмдгийг зохион гар бичмэл эх, хуйлмал болон хуулмал ном бичгийн эх, барламал болон дармал судар шастиртаа хэрэглэж соёлын хэвшил болгосон онцлогтой.
Өнөөдөр Монгол бичгийг шинжлэх ухаан, техник технологийн дэвшлийн хамгийн сүүлийн үеийн ололт амжилттай холбон цахим орчинд хэрэглэх бололцоо бүрдэж, үсэг тэмдэгтийн стандарт кодыг шинэчлэн боловсруулж батлуулахаар ажлын хэсэг байгуулан ажиллаж, төрөл бүрийн ном хэвлэл, сурах бичиг, зарим сонин сэтгүүлийг монгол бичгээр хэвлэж, цахим толь бичиг, сурах бичиг, хөрвүүлгийн программ хөгжүүлж, хиймэл оюун ухаан, дижитал эриний шаардлагад нийцүүлэн хөгжүүлэх боломж шийдлүүд улам өргөн дэлгэр болсоор байна.
Эрдэмтэн профессор багш нарынхаа үндэсний хэл бичгээ хэрэглээ болох
үйлсэд амжилт хүсье.
Энэхүү лекцэд идэвхтэй оролцсон эрдэмтэн багш нар, хамтран зохион байгуулсан дэмжин оролцсон хамт олондоо чин сэтгэлийн талархал илэрхийлье.
“Өсөхөөс сурсан үндэсний хэл мартаж болшгүй соёл” Д.Нацагдорж
Зохион байгуулсан: ГХС-ийн Ази судлалын салбар
2022.01.30
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)