link
ШУТИС-ийн ХШУС-ийн Химийн инженерчлэлийн салбар, Монголын химийн нийгэмлэгтэй хамтран “Шатах ашигт малтмалын хими, боловсруулалт ба экологийн асуудлууд” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг ес дэх удаагаа 2022.01.27-ний өдөр амжилттай зохион байгууллаа.
Хуралд сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн 20 гаруй байгууллагын 60 гаруй эрдэмтэн судлаачид, үйлдвэрлэгчид цахимаар оролцон шатах ашигт малтмалын салбарын тулгамдсан асуудлууд, түүхий эд, бүтээгдэхүүний судалгаа, хими, боловсруулалт, технологи, экологи, хаягдлын дахин боловсруулалтын чиглэлээр 20 орчим илтгэлийг хэлэлцэв.
Энэ удаагийн хуралд сургалт, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудаас гадна үйлдвэрлэлийн салбарын төлөөллүүд оролцсон нь сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн хамтын ажиллагаа, түншлэлийг хөгжүүлэхэд зохих хэмжээнд ахиц гарч буйг харуулав.
ШУТИС, ХШУС, ХИМИЙН ИНЖЕНЕРЧЛЭЛИЙН САЛБАР
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea