link
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн намрын улирлын бакалаврын 87, магистрын 49 дахь удаагийн төгсөлтийн ёслолын ажиллагаа 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр цахимаар зохион байгуулагдлаа.
Цахим төгсөлтийн ёслолын ажиллагааг ШУТИС-ийн захирал Б.Очирбат нээж үг хэлэв.

Төгсөгчдөд диплом гардуулах захирлын тушаалыг Сургалтын бодлого , зохицуулалтын газрын дарга Д.Гэрэлт-Од уншиж танилцуулав.

2021-2022 оны намрын улирлын төгсөгчдийг төлөөлөн техникийн ухааны докторын зэргийг хамгаалсан Д.Энхбаатар, бакалаврын шилдэг төгсөгч МХТС-ийн төгсөгч Б.Хас-Очир нар мэндчилгээ дэвшүүлж үг хэлсэн юм.

Энэ удаагийн төгсөлтөөр докторын зэргийн дипломтой 6, магистрын зэргийн дипломтой 330, бакалаврын зэргийн дипломтой 800 төгсөгч төгссөнөөс онцлох дипломтой 41, мэргэжлийн дипломтой 27 төгсөгч байна.
Түүнчлэн гадаадын их, дээд сургуультай хамтарсан бакалаврын хөтөлбөрөөр 29 төгсөгч төгсөн гарлаа. Үүнд: Эрчим хүчний сургуулийн БНХАУ-ын Шанхайн ШУТИС-тай хамтарсан “ДУЛААНЫ ИНЖЕНЕР 2+2” хөтөлбөрөөр 7 төгсөгч, Мэдээлэл, холбооны технологийн сургуулийн БНСУ-тай хамтарсан “СИСТЕМИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ 2+2” хөтөлбөрөөр 1 төгсөгч, БНХАУ-ын Хойд Хятадын эрчим хүчний сургуультай хамтарсан “СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ 2+2” хөтөлбөрөөр 8 төгсөгч, , БНХАУ-ын Хойд Хятадын эрчим хүчний сургуультай хамтарсан “ЦАХИЛГААН ХАНГАМЖ 2+2” хөтөлбөрөөр 11 төгсөгч, Механик тээврийн сургууль, Япон улсын Нийгата ШУТИС-тай хамтарсан “МЕХАНИК ИНЖЕНЕР” 2+2 хөтөлбөрөөр 2 төгсөгч байна.
Мөн суралцах хугацаандаа сурлага, эрдэм шинжилгээ, нийгэм олон нийт, спорт , урлагаар бусдыгаа манлайлсан бакалаврын “Шилдэг төгсөгч” шагналаар 11 оюутан, магистрын “Шилдэг судлаач” 1, бакалаврын “Тэргүүний төгсөгч” 2 оюутныг тус тус шагнаж урамшуулав. ШУТИС-ийн намрын улирлын нийт төгсөгчдөдөө цаашдын ажилд нь амжилт хүсье.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship