link
2022 оны 2 дугаар сарын 15-ний өдөр ШУТИС-ийн захирал, проф. Т.Намнан БНСУ-ын КОЙКА байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын дарга Ким Жүн Му-г хүлээн авч уулзан, дээд боловсролыг хөгжүүлэхэд чиглэгдсэн хоёр талын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Проф. Намнан ШУТИС-ийг шинэ зууны дээд боловсролын шинэчлэлд шилжүүлэх үйл явцад КОЙКА-ийн оруулсан хувь нэмэр маш чухал гэдгийг онцлон, ШУТИС-д хэрэгжүүлж буй КОЙКА-гийн төслүүдийн талаар товч танилцуулав.
Энэхүү уулзалтын үеэр хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд ШУТИС-д хэрэгжиж буй КОЙКА-ийн томоохон 2 төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх арга замуудын талаар ярилцлаа. Эхний төсөл нь “ШУТИС-ийн МХТС-ийн чадавхийг бэхжүүлэх төсөл” юм. Хоёр дахь төсөл нь Барилга, архитектурын сургууль дээр хэрэгжиж буй “Монгол Улсын хот байгуулалтын дээд боловсролын чадавхийг бэхжүүлэх төсөл: S-Quad төсөл” юм. Эдгээр төслийг хэрэгжүүлэхэд тулгарч болзошгүй саад бэрхшээлийг шийдвэрлэх талаар хоёр тал санал солилцов.
Ноён Ким Жүн Му ШУТИС-ийн оюутнууд болон багш ажилчидад дэмжлэг үзүүлэн, КОЙКА-гийн магистрын тэтгэлэгт хөтөлбөр, КОЙКА-гийн тэтгэлэгт хөтөлбөр (CIAT) болон бусад ODA төслүүдэд хамрагдах хувийг нэмэгдүүлэх боломжтой талаар дурьдав. Мөн тэрээр ШУТИС-д хэрэгжиж буй төслүүдийн явцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авсанд талархан, дээд боловсролын хөгжилд хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийллээ.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea