link
Усан спортын 2012 оны Улсын аварга шалгаруулах тэмцээн Эрдэнэт хотын Хангарьд спорт цогцолборын Хилэм усан санд 3 сарын 24-25 өдрүүдэд болж өндөрлөв. Тэмцээнд Дорноговь, “Хангарьд”, “МСS Виста”, ШУТИС, Усан спорт сургалтын төв зэрэг 5 багийн 70 орчим тамирчид 38 зай төрөлд 46 багц медалийн төлөө ур чадвараа сорин өрсөлдлөө.
Усанд сэлэлтийн төрөл ШУТИС-ийн биеийн тамирын сургалтын хөтөлбөрт ороод нилээд хэдэн жил болж байгаа бөгөөд үүний үр дүнд ШУТИС-ийн баг анх удаа улсын аваргад хүч сорьж байгаа нь энэ юм. Багийн дүнгээр эрэгтэйчүүдээс Хангарьд клуб тэргүүлсэн бол удаах байруудад MCS Виста, УССТөв, ШУТИС-ууд шалгарлаа. ШУТИС-ийн ЭХИС-ийн I курсын оюутан О.Мөнх-Эрдэнэ 50 м-ийн өврөөр даллах сэлэлтийн төрөлд хүрэл медаль хүртэж сайхан амжилт үзүүлсэн байна.
Тус тэмцээнээс шалгарсан тамирчдаар бүрдүүлсэн баг 2012 оны 12 сард Турк улсын Стамбул хотноо болох усанд сэлэлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болсон байна.
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea