link
2022 оны 03-р сарын 04-ний өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч проф. Т.Намнан, бүрэлдэхүүн сургуулиудын хамт олонтой хийж буй ээлжилт уулзалтаа Бизнесийн удирдлага, хүмүүнлэгийн сургууль дээр хийлээ. Уулзалтын бүрэлдэхүүнд Сургалт, оюутны асуудал эрхэлсэн Дэд захирал Н.Ганзориг, Санхүү хөрөнгө оруулалт эрхэлсэн Дэд захирал Л.Баяр-Эрдэнэ, Хяналт шинжилгээ, үнэлгээний асуудал эрхэлсэн Дэд захирал Ц.Баатархүү, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн Дэд захирал Д.Мягмарсүрэн, Захиргаа, хүний нөөцийн газрын дарга Ж.Арслан, Хөгжлийн хөтөлбөр, төлөвлөлтийн газрын дарга Д.Бямбасүрэн, Гадаад харилцаа хамтын ажиллагааны албаны дарга Т.Ууганбаяр нар оролцлоо.
Уулзалтын үеэр профессор, багш, ажилтнууд өөрсдийн ажилд тулгарч байгаа бэрхшээл, сургалт, судалгааны ажилд шийдвэрлэх шаардлагатай байгаа зарим асуудлууд болон цалин хөлс, нийгмийн хамгааллын талаар санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийллээ.
Хамт олны асуултанд удирдлагууд зохих чиглэрээр хариулт өгч, зарим нэг тулгамдсан асуудлуудыг ойрын хугацаанд шийдвэрлэхээр боллоо.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship