link
ГХС-ийн Ази судлалын салбараас оюутны мэргэжлийн дадлага хийлгэх ААН, компаниудын гэрээг шинэчлэн байгуулж, дадлагын чанарыг дээшлүүлэх ГХС-ийн чанарын багийн ажлын хүрээнд орчуулгын ажлын байрны зах зээлийн сургалт судалгаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх, төгсөгчдийн эргэх холбоог сайжруулах, зорилготой ШУТИС-ийн хамтын ажиллагаатай Мон-Тай-Сино Групп ХХК, orchuulga.mn-ын үүсгэн байгуулагч, Монголын мэргэжлийн хөтөч тайлбарлагчдын холбооны УЗГ Ганхуягийн Аабат захирлыг зочин судлаачаар урин “ОРЧУУЛГЫН АЖЛЫН БАЙРНЫ ЗАХ ЗЭЭЛ” сэдэвт лекцээ teams платформоор 2022 оны 03 сарын 19-ний өдөр амжилттай зохион явууллаа.
Энэхүү лекцээр оюутан залууст зөв орчуулга хийх арга аргачлал, ажлын байрны санал хийгээд бусад боломжуудын талаар танилцуулахдаа зочин илтгэгч маань
Орчуулга гэж юу вэ?
Орчуулагч гэж хэн бэ?
Орчуулагчийн ажлын байрны зах зээл
Орчуулагчийн чадвараа хэрхэн дээшлүүлэх вэ?
Ажлын байраа хайж олох
Орчуулагчийн ажилд тулгардаг асуудал
Орчуулагчийн ёс зүй зэрэг сэдвээр ярилцлаа.
Оюутан залууст орчуулга хийх үед тулгардаг асуудал, бэрхшээлийн шийдэл болон түүнийг ухаалгаар даван гарах арга хийгээд зочин судлаач өөрийн хуримтлуулсан туршлагаасаа хуваалцсан, суралцагч-төгсөгч-ажил олгогчийн эргэх холбоог өргөжүүлсэн, тус лекцэд оролцсон оюутнуудаас ажлын байрны саналтай, үр өгөөжтэй лекц болж өндөрлөлөө.
Зөвхөн техник технологийн орчуулагч мэргэжлээр суралцдаг бус инженерийн ангийн оюутнуудад ч орчуулагчаар ажиллах боломжтой болон орчуулагчийн ажлын байрны шаардлага, эрэлт хэрэгцээ тэр дундаа мэргэжлийн мэргэшсэн орчуулагчийн ажлын байр эрэлттэй байгаа талаар баримт судалгаатай танилцууллаа.
Энэхүү лекцэд ГХС-ийн профессор багш, техник технологийн орчуулагчийн ангийнхан, ЭХС, ГУУС, ХШУС-ийн оюутан залуус болон хятад хэлний клуб дэмжин идэвхтэй оролцсонд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
ЗОХИОН БАЙГУУЛСАН: ГХС-ИЙН АЗИ СУДЛАЛЫН САЛБАР
2022.03.19
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea