link
2022 оны 03 дугаар сарын 23-ны өдөр ШУТИС-ийн Захирлын үүрэг гүйцэтгэгч Т. Намнан, Сургалт оюутны асуудал эрхэлсэн дэд захирал Н.Ганзориг, Хөгжлийн бодлого, төлөвлөлт эрхэлсэн дэд захирал Д.Мягмарсүрэн, ГХХАА-ны дарга Т.Ууганбаяр нар Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд ноён Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр хоёр тал 2 орны найрамдалт харилцааг Шинжлэх ухаан технологийн салбарт хамтран ажиллах, БНПУ-ын их сургууль болон эрдэм шинжилгээний хүрээлэн зэрэг газруудтай харилцан холбоо тогтоож, хамтран ажиллах замаар дараагийн түвшинд гаргах нь зүйтэй гэдэгтэй санал нийлэв.
Мөн 2022 оны 06 дугаар сард болох 2 улсын хамтарсан Эдийн засгийн форумд манай сургуулийн профессор багш ажилтнуудыг оролцохыг урьлаа.
Гадаад харилцаа, хамтын ажиллагааны алба
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea