link
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн Бакалаврын хамтарсан сургалтын хөтөлбөрийн Япон хэлний сургалтыг ахлан ажиллаж байсан Япон Улсын иргэн Ямамото Канаког Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн “Ректорын нэрэмжит шагнал”-аар шагнасныг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Эрдмийн зөвлөлийн танхимд ШУТИС-ийн захирал Т.Намнан гардуулан өглөө. Монгол Улсын Засгийн газар, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (JICA) хооронд байгуулсан зээрийн хэлэлцээрийн дагуу 2014 оноос хэрэгжүүлж байгаа Инженер технологийн дээд боловсрол төслийн бакалаврын хамтарсан хөтөлбөрийг 2015-2022 оны хооронд хооронд хариуцан үр бүтээлтэй ажиллаж, япон хэлний дээд боловсролтой багш, мэргэжилтнүүдийг сургаж бэлтгэх, япон хэл судлал, заах арга зүйг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлэн шагнажээ. Ямамото Канако нь 2001 оноос гадаадын 5 улсад Япон хэлний багш мэргэжлээр ажилласан байна. Түүнийг ажиллах хугацаанд хамтарсан бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнуудын Япон хэлний мэдлэг, уран илтгэх чадвар сайжирч зохион байгуулагдсан тэмцээнд уралдаанд тогтмол ажилттай оролцож, шагналт байр эзэлж байжээ.
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship