link

Хятад хэл, соёлын өдөрлөг
2022-10-05 14:29 ЗАА

2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд ГХС-ийн АСС-аас “Хятад хэл, соёлын өдөрлөг”-ийг 11 дэх жилдээ амжилттай зохион явууллаа.  

Энэ жилийн хятад, монголын дипломат харилцаа тогтоосны 73 жилийн ойн соёлын цуврал арга хэмжээнд хятад хэлний болон хөтөлбөрийн ангийн оюутнууд, салбар сургуулийн багш нар өргөнөөр оролцлоо.

Хятад хэл, соёлын өдөрлөгөөр ГХС-ийн ТТО-хятад хэлний анги болон 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд хятад дуу, бүжиг, түргэн хэллэгээс гадна хятадын уламжлалт цайны соёл, хятад банш  зэргийг бэлтгэж сонирхууллаа.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүрэлдэхүүн сургуулийн удирдлагууд болон салбар, тэнхимийн профессор, багш нар, нийт оюутан залуус та бүгдэд  талархал илэрхийлэхийн сацуу эрдэм судлалын үйлсэд нь амжилт хүсье.  

Зохион байгуулсан: АСС-ын дэд профессор Л.Чойжилмаа, багш С.Анужин нар

Affiliated schools