2022-2023 оны хичээлийн жилийн намрын улирлын арга хэмжээний хүрээнд ГХС-ийн АСС-аас “Хятад хэл, соёлын өдөрлөг”-ийг 11 дэх жилдээ амжилттай зохион явууллаа.

Энэ жилийн хятад, монголын дипломат харилцаа тогтоосны 73 жилийн ойн соёлын цуврал арга хэмжээнд хятад хэлний болон хөтөлбөрийн ангийн оюутнууд, салбар сургуулийн багш нар өргөнөөр оролцлоо.


Хятад хэл, соёлын өдөрлөгөөр ГХС-ийн ТТО-хятад хэлний анги болон 2+2 хөтөлбөрийн ангийн оюутнууд хятад дуу, бүжиг, түргэн хэллэгээс гадна хятадын уламжлалт цайны соёл, хятад банш зэргийг бэлтгэж сонирхууллаа.

Энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүрэлдэхүүн сургуулийн удирдлагууд болон салбар, тэнхимийн профессор, багш нар, нийт оюутан залуус та бүгдэд талархал илэрхийлэхийн сацуу эрдэм судлалын үйлсэд нь амжилт хүсье.
Зохион байгуулсан: АСС-ын дэд профессор Л.Чойжилмаа, багш С.Анужин нар
“МХТС-ийн чадавхыг бэхжүүлэх” төслийн хаалтын арга хэмжээ боллоо
"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв