link
ШУТИС нь инженер, технологийн тэргүүлэх их сургуулийн хувьд Монгол улсын хэмжээнд робот, автоматжуулалт, технологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагын үйл ажиллагааг дэмжин ажилладаг билээ. Энэ удаад “Монголын Роботын боловсролын нийгэмлэг”-ээс санаачлан зохион байгуулсан “Мон Лего Робот” тэмцээнд хамтран ажиллалаа.
Тус арга хэмжээ нь үндсэн болон чөлөөт төрөл гэсэн 2 ангиллаар Улаанбаатар хотын 23 баг, хөдөө орон нутгийн 8 баг нийт 160 сурагчид оролцож, бүтээлч сэтгэлгээ, багийн ажиллагаа, зохион бүтээх болон технологийн чадваруудаараа олон улсын дүрмийн дагуу зохион байгуулагдлаа. Арга хэмжээнд ШУТИС-ийн робот, автоматжуулалтын багш, судлаачид шүүгч, зохион байгуулагчаар ажиллахаас гадна Механик тээвэр болон Эрчим хүчний сургуулиас "Робот хөгжүүлэлт, автоматжуулалт"-ийн чиглэлээр хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, биет бүтээгдэхүүнээ арга хэмжээнд оролцогчдод танилцуулж, мэргэжлийн зөвлөгөө зөвлөмж өгч ажиллалаа.
ИННОВАЦИ, ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТЫН ТӨВ
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea