link

ШУТИС-ийн өвлийн анхны элсэлтээр элссэн оюутанд зориулсан “Их сургуультай танилцах” нэгдсэн арга хэмжээ боллоо
2023-01-30 13:43 Батбаяр

Их сургуультай танилцах арга хэмжээ  2023-01-27 нд болсон. Арга хэмжээг 2 хэсгээр зохион байгууллаа. Эхний хэсэг: ШУТИС-ийн “Хурлын танхим”-д ШУТИС-ийн сургалтын систем, үйл ажиллагааны талаар СБХА-ны дарга, доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа, номын сангийн танилцуулгыг ШУТТНС-ийн ахлах мэргэжилтэн О.Ариунжаргал,  ШУТИС-ийн оюутны үйлчилгээ, үйл ажиллагааны танилцуулгыг ОХСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа, оюутны холбооны танилцуулгыг ШУТИС-ын ОХ-ны тэргүүн У.Өнөболд нар мэдээлэл өгч ажиллав.

    

Шинэ оюутнууддааШУТИС бидний бахархал” дууны үгийг хэвлэн тарааж ОХСҮА-ны мэргэжилтэн Ц.Болдбаатар их сургуулийн бахархал болсон дууг оюутнууддаа таниулан хамтдаа дуулав.

 II ХЭСЭГ: ШУТИС-ийн төв номын сан, музейтэй танилцуулах арга хэмжээг номын сан, музейн хамт олонтой СБХА-ны мэргэжилтэн Х.Оюунхишиг, ОХ-ны тэргүүн У.Өнөболд нар хариуцан ажиллав.

Affiliated schools