Их сургуультай танилцах арга хэмжээ 2023-01-27 нд болсон. Арга хэмжээг 2 хэсгээр зохион байгууллаа. Эхний хэсэг: ШУТИС-ийн “Хурлын танхим”-д ШУТИС-ийн сургалтын систем, үйл ажиллагааны талаар СБХА-ны дарга, доктор (Ph.D) М.Эрдэнэтуяа, номын сангийн танилцуулгыг ШУТТНС-ийн ахлах мэргэжилтэн О.Ариунжаргал, ШУТИС-ийн оюутны үйлчилгээ, үйл ажиллагааны танилцуулгыг ОХСҮА-ны ахлах мэргэжилтэн, доктор (Ph.D), дэд профессор Д.Цогзолмаа, оюутны холбооны танилцуулгыг ШУТИС-ын ОХ-ны тэргүүн У.Өнөболд нар мэдээлэл өгч ажиллав.

Шинэ оюутнууддаа “ШУТИС бидний бахархал” дууны үгийг хэвлэн тарааж ОХСҮА-ны мэргэжилтэн Ц.Болдбаатар их сургуулийн бахархал болсон дууг оюутнууддаа таниулан хамтдаа дуулав.

II ХЭСЭГ: ШУТИС-ийн төв номын сан, музейтэй танилцуулах арга хэмжээг номын сан, музейн хамт олонтой СБХА-ны мэргэжилтэн Х.Оюунхишиг, ОХ-ны тэргүүн У.Өнөболд нар хариуцан ажиллав.

"Хятад-Монголын хамтарсан олон улсын инженерийн тэнхим" байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол–Японы хамтарсан судалгаа – бизнес түншлэл 2026 болж байна
БНСУ-ын Сүнчонхян их сургуулийн төлөөлөгчид ШУТИС-д айлчилж, хамтарсан хөтөлбөрийн 10 жилийн ойг тэмдэглэлээ
ШУТИС 2026–2027 оны хичээлийн жилд шинээр элсэгчдэд зориулсан нэгдсэн уулзалт, orientation арга хэмжээ зохион байгууллаа
“Эрчим хүчний салбарын залуу инженерүүдийн техникийн ур чадварыг дээшлүүлэх төсөл” амжилттай хэрэгжиж, хаалтын арга хэмжээгээ зохион байгууллаа
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв