link
ШУТИС-ийн магистр, доктор оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”-ыг амжилттай зохион байгуулж, эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүдийг шалгарууллаа.
Магистр оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүд:
Техникийн ухааны салбар:
I байр: Төмөрбетон каркасан барилгын газар хөдлөлийн ажиллагааг статик хүчний үйлчлэлд тулгуурлан үнэлэх аргачлал боловсруулах судалгаа БАС-ийн магистрант Ө.Халиун
Удирдсан: доктор (Ph.D) Д.Гомбосүрэн
II байр: ЦДҮС-ТӨХК-ийн 110 кВ-ын өндөр ачаалалтай богино шугамуудаар холбогдсон тойрог схемийн реле хамгаалалт, автоматикийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх нь ЭХС-ийн магистрант Н.Ичинхорлоо, Б.Чинзориг, Б.Лхагвадэмбэрэл
Удирдсан: багш П.Түмэнгэрэл, доктор (Ph.D) М.Баттулга
III байр: Цагираг хэлхээтэй дулааны сүлжээний тохируулгын хувилбаруудын тооцооны харьцуулалт ЭХС-ийн магистрант Ө.Энх-Амар, Г.Отгонбаяр
Удирдсан: зөвлөх инженер О.Пүрэвжал, доктор (Ph.D) Б.Өлзийбадрах
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар:
I байр: Манлайлал нь байгууллагын ажилтны гүйцэтгэлд нөлөөлөх нь БАТС-ийн магистрант Ө.Анужин
Удирдсан: доктор (Ph.D), дэд профессор Х.Ариунаа
II байр: Техник технологийн метафоржсон нэр томьёоны судалгаа ГХС-ийн магистрант Э.Отгонбаяр
Удирдсан: доктор (Ph.D) Ц.Эрдэнэзаяа
Байгалийн ухааны салбар:
I байр: Хан-Алтай алтны ордын хүдэржилт, хувирал ГУУС-ийн магистрант И.Халиунаа
Удирдсан: доктор (Ph.D), профессор С.Жаргалан
II байр: Бортогонд үр тарих ажлын механикжуулах боломжийн судалгаа, зохион бүтээлт ҮТС-ийн магистрант А.Алтанбагана
Удирдсан: магистр Д.Пүрэвмагнай
II байр: Хаягдал олсон утсыг дахин боловсруулах технологийн судалгаа ҮТС-ийн магистрант Т.Эрдэнэтуул
Удирдсан: доктор (Ph.D) Б.Батбаяр
III байр: Зэсийн баяжмалын химийн найрлагын харьцуулсан судалгаа ХШУС-ийн магистрант Х.Ариунтуяа
Удирдсан: доктор (Ph.D), дэд профессор А.Сарнай
Доктор оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүд:
Техникийн ухааны салбар:
I байр: A multi-omics data integration approach for drug repurposing study МХТС-ийн докторант А.Алтанхуяг
Удирдсан: доктор (Ph.D), дэд профессор И.Цэрэн-Онолт
II байр: Бэхжилтийн ялгаатай орчин бетоны бат бэх, сүвэрхэг чанарт нөлөөлөх байдлын судалгаа БАС-ийн докторант Д.Уранчимэг
Удирдсан: доктор (Sc.D), профессор Я.Дүйнхэржав
III байр: Жишүү хүрдэт шигшүүрийн үндсэн хэмжээст хийсэн үр дүн МехТС-ийн докторант Г.Ганбаатар
Удирдсан: доктор (Ph.D), дэд профессор Я.Рэнчинванжил
Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар:
II байр: Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын шалгуур үзүүлэлтүүдийг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нэгтгэх нь БУХС-ийн докторант Д.Баярмаа
Удирдсан: доктор (Ph.D), профессор Б.Энхтуяа
Байгалийн ухааны салбар:
I байр: Урьдчилсан цэвэрлэгээний тусламжтайгаар механик цэвэрлэгээний үр дүнг сайжруулах судалгаа БАС-ийн докторант Н.Болдбаатар
Удирдсан: доктор (Ph.D), профессор С.Чулуунхуяг
II байр: Deep learning based Sers detection model development for COVID-19 МХТС-ийн докторант А.Анхбаяр
Удирдсан: доктор (Ph.D), дэд профессор И.Цэрэн-Онолт
III байр: Амьдрах хугацааны тархалтын мөхлийн эрчмийн үнэлэлтийг цензуртэй өгөгдлийн хувьд байгуулах ХШУС-ийн докторант Т.Гэрэлтуяа
Удирдсан: доктор (Ph.D), профессор О.Цэрэнбат.
Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад амжилттай оролцсон профессор, багш, оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.
Ахисан түвшний хөтөлбөрийн алба
Судалгаа, хөгжүүлэлтийн алба
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)
EXPERT ON THE ACCREDITATION AGENCY ASIIN e.V. WORKED AT THE POWER ENGINEERING SCHOOL
THE 15TH MONGOLIA-JAPAN JOINT SEMINAR ON “INNOVATION OF POWER ENERGY TRANSMISSION AND DISTRIBUTION”
The results of the National Open Olympiad "Basics of Electrotechnics" named after Power Engineering School