Магистр, доктор оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг өгүүллийг шалгарууллаа

ШУТИС-ийн магистр, доктор оюутнуудын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “МАГИСТР, ДОКТОР ОЮУТНЫ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХУРАЛ”-ыг амжилттай зохион байгуулж, эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүдийг шалгарууллаа.   

Магистр оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүд:

Техникийн ухааны салбар:

I байр:       Төмөрбетон каркасан барилгын газар хөдлөлийн ажиллагааг статик хүчний үйлчлэлд тулгуурлан үнэлэх аргачлал боловсруулах судалгаа БАС-ийн магистрант Ө.Халиун

Удирдсан: доктор (Ph.D) Д.Гомбосүрэн        

II байр:      ЦДҮС-ТӨХК-ийн 110 кВ-ын өндөр ачаалалтай богино шугамуудаар холбогдсон тойрог схемийн реле хамгаалалт, автоматикийн найдвартай ажиллагааг дээшлүүлэх нь ЭХС-ийн магистрант Н.Ичинхорлоо, Б.Чинзориг, Б.Лхагвадэмбэрэл

Удирдсан: багш П.Түмэнгэрэл, доктор (Ph.D) М.Баттулга

III байр:     Цагираг хэлхээтэй дулааны сүлжээний тохируулгын хувилбаруудын тооцооны харьцуулалт ЭХС-ийн магистрант Ө.Энх-Амар, Г.Отгонбаяр

Удирдсан: зөвлөх инженер О.Пүрэвжал, доктор (Ph.D) Б.Өлзийбадрах

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар:

I байр:       Манлайлал нь байгууллагын ажилтны гүйцэтгэлд нөлөөлөх нь БАТС-ийн магистрант Ө.Анужин

Удирдсан: доктор (Ph.D), дэд профессор Х.Ариунаа 

II байр:       Техник технологийн метафоржсон нэр томьёоны судалгаа ГХС-ийн магистрант Э.Отгонбаяр

Удирдсан: доктор (Ph.D) Ц.Эрдэнэзаяа        

Байгалийн ухааны салбар:

I байр:       Хан-Алтай алтны ордын хүдэржилт, хувирал ГУУС-ийн магистрант И.Халиунаа 

Удирдсан: доктор (Ph.D), профессор С.Жаргалан

II байр:      Бортогонд үр тарих ажлын механикжуулах боломжийн судалгаа, зохион бүтээлт ҮТС-ийн магистрант А.Алтанбагана

Удирдсан: магистр Д.Пүрэвмагнай

II байр:      Хаягдал олсон утсыг дахин боловсруулах технологийн судалгаа ҮТС-ийн магистрант Т.Эрдэнэтуул

Удирдсан: доктор (Ph.D) Б.Батбаяр

III байр:     Зэсийн баяжмалын химийн найрлагын харьцуулсан судалгаа ХШУС-ийн магистрант Х.Ариунтуяа

Удирдсан: доктор (Ph.D), дэд профессор А.Сарнай

Доктор оюутнуудын эрдэм шинжилгээний шилдэг өгүүллүүд:

Техникийн ухааны салбар:

I байр:       A multi-omics data integration approach for drug repurposing study МХТС-ийн докторант А.Алтанхуяг

Удирдсан: доктор (Ph.D), дэд профессор И.Цэрэн-Онолт

II байр:      Бэхжилтийн ялгаатай орчин бетоны бат бэх, сүвэрхэг чанарт нөлөөлөх байдлын судалгаа БАС-ийн докторант Д.Уранчимэг

Удирдсан: доктор (Sc.D), профессор Я.Дүйнхэржав

III байр:     Жишүү хүрдэт шигшүүрийн үндсэн хэмжээст хийсэн үр дүн МехТС-ийн докторант Г.Ганбаатар

Удирдсан: доктор (Ph.D), дэд профессор Я.Рэнчинванжил

Нийгэм, хүмүүнлэгийн ухааны салбар:

II байр:      Байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ)-ын шалгуур үзүүлэлтүүдийг хөрөнгө оруулалтын шийдвэр гаргалтад нэгтгэх нь БУХС-ийн докторант Д.Баярмаа

Удирдсан: доктор (Ph.D), профессор Б.Энхтуяа

Байгалийн ухааны салбар:

I байр:       Урьдчилсан цэвэрлэгээний тусламжтайгаар механик цэвэрлэгээний үр дүнг сайжруулах судалгаа БАС-ийн докторант Н.Болдбаатар

Удирдсан: доктор (Ph.D), профессор С.Чулуунхуяг 

II байр:      Deep learning based Sers detection model development for COVID-19 МХТС-ийн докторант А.Анхбаяр

Удирдсан: доктор (Ph.D), дэд профессор И.Цэрэн-Онолт

III байр:     Амьдрах хугацааны тархалтын мөхлийн эрчмийн үнэлэлтийг цензуртэй өгөгдлийн хувьд байгуулах ХШУС-ийн докторант Т.Гэрэлтуяа

Удирдсан: доктор (Ph.D), профессор О.Цэрэнбат.

Эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулахад амжилттай оролцсон профессор, багш, оюутнууддаа эрдэм судлалын ажилд нь өндөр амжилт хүсье.

Ахисан түвшний хөтөлбөрийн алба  

Судалгаа, хөгжүүлэлтийн алба