link
Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инновац, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжих, бизнесийн байгууллага – их, дээд сургуулийн хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилготой “Монгол Инженер - 2024” нэгдсэн арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр 2024 оны 4 дүгээр сарын 24, 27-28 өдрүүдэд зохион байгуулагдлаа.
“Монгол Инженер - 2024” нэгдсэн арга хэмжээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагч ШУТИС, Механик тээврийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Пүрэвдорж, Төмөр замын дээд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Л.Бямбасүрэн, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн захирал Б.Ганзам, Металл боловсруулалт, инженерчлэл холбооны гүйцэтгэх захирал, Э.Батбаяр, МБИХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Тулга, Ц.Чадраабал; Оюу толгой ХХК, Шинжидай металл ХХК, Major Drilling Mongolia LLC, Mонгол базальт ххк, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Майнспек ХХК, ЧПМ ХХК, Дархангеомаш ХХК, Санко Тех Монголиа ХХК, Монторх ХХК, Зэт Эм И ХХК, Чиглэл ХХК, Маррий Майнинг Сервисес ХХК, Моншибасаки болон Орхон аймаг дахь Эрдэнэт Цогцолбор дээд сургууль, Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль, ХААИС, ҮБХИС.АБС, УБТЗ-ын ТДС, ТТДС, МГАМТИС, ШМТДС, ШМТКоллеж, Мандах их сургууль, ШУТИС-ийн бүрэлдэхүүн ҮТС, БАС, МХТС, МехТС, Коосэн технологийн коллежийн төлөөлөл, багш, оюутнууд оролцлоо.
“Монгол Инженер - 2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд инженер, багш, судлаачдын дунд “Шинжлэх ухаан технологийн сэргэлт – Монгол инженер” эрдэм шинжилгээний хурал, зураг төслийн автоматжуулалтын CAD/CAE/CAM болон Техникийн механикийн (Онолын механик, Механизмын дизайн, Материалын эсэргүүцэл, Машины эд анги) улсын олимпиад, Шилдэг инженерчлэлийн шийдлийн уралдаан тус тус зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагааны үеэр
Арга хэмжээнд нийт 25 албан байгууллагын 56 инженер, техникийн ажилтнууд; дотоодын 16 их, дээд сургуулийн 200 (давхардсан тоогоор) оюутан, 140 гаруй профессор багш ажилтнууд оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурал /Инженерийн боловсрол салбар хуралдаан/
Эрдэм шинжилгээний хурал /Техник, Технологи салбар хуралдаан/
Инженерийн хувийн амжилтаар (CAD/CAE/CAM):
Оюутны хувийн амжилтаар (CAD/CAE/CAM):
Оюутны хувийн амжилтаар (Онолын механик):
Оюутны хувийн амжилтаар (Материалын эсэргүүцэл):
Оюутны хувийн амжилтаар (Механизмын дизайн):
Оюутны хувийн амжилтаар (Машины эд анги):
Техникийн механикийн багийн тэмцээн:
Нэрэмжит бодлогын төрөлд:
Багийн тэмцээн (Инженер):
Инженерийн шилдэг шийдлээр:
Техникийн механикийн олимпиадад байр эзэлсэн оюутнууд
Техникийн механикийн багийн тэмцээний аваргууд
САD/CAE/CAM олимпиадад байр эзэлсэн оюутнууд
САD/CAE/CAM олимпиадад байр эзэлсэн инженерүүд
Шилдэг инженерийн шийдэл төрөлд байр эзэлсэн багууд
Шилдэг багийг удирдсан багш
Хаалтын ажиллагааны үеэр олимпиадыг ивээн тэтгэсэн байгууллага, оролцсон сургуулиудын багш, профессоруудын төлөөлөл шагналт байранд шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэв.
Зохион байгуулах комисс
2024.04.30
Вэб хуудас: www.mongol-engineer.mn
Цахим хаяг:mongolengineer@must.edu.mn
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)