МОНГОЛ ИНЖЕНЕР - 2024 нэгдсэн арга хэмжээ зохион байгуулагдлаа

Инженерийн зохион бүтээх үйл ажиллагааг хөгжүүлэх, инженерчлэлийн инновац, шинэ бүтээл, оновчтой саналыг дэмжих, бизнесийн байгууллага – их, дээд сургуулийн хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилготой “Монгол Инженер - 2024” нэгдсэн арга хэмжээг Шинжлэх ухаан, технологийн их сургууль дээр 2024 оны 4 дүгээр сарын 24, 27-28 өдрүүдэд зохион байгуулагдлаа.

“Монгол Инженер - 2024” нэгдсэн арга хэмжээний нээлт болон хаалтын үйл ажиллагаанд ерөнхий зохион байгуулагч ШУТИС, Механик тээврийн сургуулийн захирал, доктор (Ph.D), дэд профессор Н.Пүрэвдорж, Төмөр замын дээд сургуулийн сургалт эрхэлсэн дэд захирал Л.Бямбасүрэн, ҮБХИС-ийн Аюулгүй байдлын дээд сургуулийн захирал Б.Ганзам, Металл боловсруулалт, инженерчлэл холбооны гүйцэтгэх захирал, Э.Батбаяр, МБИХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Д.Тулга, Ц.Чадраабал; Оюу толгой ХХК, Шинжидай металл ХХК, Major Drilling Mongolia LLC, Mонгол базальт ххк, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, Майнспек ХХК, ЧПМ ХХК, Дархангеомаш ХХК, Санко Тех Монголиа ХХК, Монторх ХХК, Зэт Эм И ХХК, Чиглэл ХХК, Маррий Майнинг Сервисес ХХК, Моншибасаки болон Орхон аймаг дахь Эрдэнэт Цогцолбор дээд сургууль, Дархан-Уул аймаг дахь технологийн сургууль, ХААИС, ҮБХИС.АБС, УБТЗ-ын ТДС, ТТДС, МГАМТИС, ШМТДС, ШМТКоллеж, Мандах их сургууль, ШУТИС-ийн бүрэлдэхүүн ҮТС, БАС, МХТС, МехТС, Коосэн технологийн коллежийн төлөөлөл, багш, оюутнууд оролцлоо.

“Монгол Инженер - 2024” нэгдсэн арга хэмжээний хүрээнд инженер, багш, судлаачдын дунд “Шинжлэх ухаан технологийн сэргэлт – Монгол инженер” эрдэм шинжилгээний хурал, зураг төслийн автоматжуулалтын CAD/CAE/CAM болон Техникийн механикийн (Онолын механик, Механизмын дизайн, Материалын эсэргүүцэл, Машины эд анги) улсын олимпиад, Шилдэг инженерчлэлийн шийдлийн уралдаан тус тус зохион байгуулагдлаа.

Нээлтийн үйл ажиллагааны үеэр

Арга хэмжээнд нийт 25 албан байгууллагын 56 инженер, техникийн ажилтнууд; дотоодын 16 их, дээд сургуулийн 200 (давхардсан тоогоор) оюутан, 140 гаруй профессор багш ажилтнууд оролцлоо.
Эрдэм шинжилгээний хурал /Инженерийн боловсрол салбар хуралдаан/

  • I байранд     ШУТИС-ийн МеХТС-ийн багш, Н.Энхтунгалаг
  • II байранд    ШУТИС-ийн МехТС-ийн судлаач Т.Хүслэн, Б.Ариунбуян
  • III байранд   ТЗДС-ийн багш, Ц.Хувьзаяа, М.Бямбасүрэн

Эрдэм шинжилгээний хурал /Техник, Технологи салбар хуралдаан/

  • I   байранд    ШУТИС-ийн МеХТС-ийн багш Д.Бадрах
  • II  байранд   ШУТИС-ийн ХШУС-ийн багш Д.Наранчимэг, О.Сүх
  • III байранд  ХААИС-ийн ИТС-ийн багш Д.Ганболд, Д.Түвшинжаргал, Д.Баатархүү

Инженерийн хувийн амжилтаар (CAD/CAE/CAM):

  • I байранд "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ, инженер - Е.Жүзжасар
  • II байранд Major Drilling Мongolia ХХК, инженер - Ч.Сономжамц
  • III байранд Хасу Мегаватт ХХК, инженер - Н.Цэдэн-Иш

Оюутны хувийн амжилтаар (CAD/CAE/CAM):

  • I байранд Монгол –Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль, Т.Улсболд,
  • II байранд Шинэ Монгол Технологийн Коллеж, Э.Төгөлдөр
  • III байранд Шинэ Монгол Технологийн дээд сургууль, Ч.Энхшагай

Оюутны хувийн амжилтаар (Онолын механик):

  • I байранд ШУТИС, БАС -  Г.Өлзийхүү
  • II байранд ШУТИС, БАС - Б.Мягмаржаргал
  • III байранд Төмөр замын дээд сургууль – Ч.Мөнхцэцэг

Оюутны хувийн амжилтаар (Материалын эсэргүүцэл):

  • I байранд ШУТИС, БАС - Б.Хулан
  • II байранд ШУТИС, БАС - Ц.Мөнх-Үйлс
  • III байранд ШУТИС, “Эрдэнэт цогцолбор” дээд сургууль – О.Доржсэмбэ

Оюутны хувийн амжилтаар (Механизмын дизайн):

  • I байранд ХААИС – Ж.Билэг-Очир
  • II байранд ХААИС – М.Тэмүүлэн
  • III байранд Мандах их сургууль – Д.Шугар

Оюутны хувийн амжилтаар (Машины эд анги):

  • I байранд ШУТИС, МехТС – Н.Нямбаяр
  • II байранд Төмөр замын дээд сургууль – Ц.Эрхэмбилэг
  • III байранд ШУТИС, МехТС – С.Хүслэн

Техникийн механикийн багийн тэмцээн:

  • Тэргүүн байранд ШУТИС, Коосэн Технологийн Коллежийн оюутнууд
  • Дэд байранд Төмөр замын дээд сургуулийн оюутнууд
  • Гутгаар байранд ХААИС-ийн оюутнууд

Нэрэмжит бодлогын төрөлд:

  • Механизмын дизайн хичээлийн чиглэлээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор, Ч.Авдай нэрэмжит бодлогын төрөлд - ШУТИС, МехТС - О.Банзрагч
  • Материалын эсэргүүцэл хичээлийн чиглэлээр Монгол улсын гавьяат багш, техникийн шинжлэх ухааны доктор Н.Төмөрбаатар нэрэмжит бодлогын төрөлд – ШУТИС, БАС - Б.Хулан
  • Онолын механик хичээлийн чиглэлээр Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Л.Пүрэвжав нэрэмжит бодлогын төрөлд - Монгол – Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль - Б.Марал
  • Машины эд анги хичээлийн чиглэлээр Техникийн шинжлэх ухааны доктор, профессор Г.Чимэд-Очир нэрэмжит бодлогын төрөлд – ШУТИС, Эрдэнэт Цогцолбор дээд сургууль - Б.Батсанаа

Багийн тэмцээн (Инженер):

  • Тэргүүн байранд Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын инженерүүд
  • Дэд байранд M-Си-Эс Протерти ХХК –ын инженерүүд
  • Гутгаар байранд Зэвсэгт хүчний 011 ангийн инженерүүд

Инженерийн шилдэг шийдлээр:

  • “Эрдэнэт  үйлдвэр” ТӨҮГ баг

Техникийн механикийн олимпиадад байр эзэлсэн оюутнууд

Техникийн механикийн багийн тэмцээний аваргууд

САD/CAE/CAM олимпиадад байр эзэлсэн оюутнууд

САD/CAE/CAM олимпиадад байр эзэлсэн инженерүүд

Шилдэг инженерийн шийдэл төрөлд байр эзэлсэн багууд

Шилдэг багийг удирдсан багш

Хаалтын ажиллагааны үеэр олимпиадыг ивээн тэтгэсэн байгууллага, оролцсон сургуулиудын багш, профессоруудын төлөөлөл шагналт байранд шалгарсан баг, оюутнуудад шагнал гардуулж баяр хүргэв.

Зохион байгуулах комисс

2024.04.30

Вэб хуудас: www.mongol-engineer.mn

Цахим хаяг:mongolengineer@must.edu.mn