link
Швейцарын Холбооны Улсын Гидрогеологийн нийгэмлэг, Нойшателийн Их сургуулийн Гидрогеологи, геотермийн судалгааны төв болон Олон улсын Гидрогеологичдын холбоо (IAH) хамтран зохион байгуулсан “Дэлхийн газрын доорх усны 51 дэх их хуралд 80 гаруй орны 1100 орчим төлөөлөгч оролцож 2024 оны 9 сарын 8-наас 13-ны хооронд Давос хотод амжилттай зохион байгуулагдлаа.
Тус хуралд Монгол улсаас Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын дарга С.Сүхбат, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газрын Усны нөөцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Түвшинжаргалаар ахлуулсан тус хэлтсийн мэргэжилтэн Б.Алтанзул, Г.Гансэлэм, Б.Мөнгөнтуул, ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч Д.Энхбаяр, ахлах багш Б.Наранчимэг, Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-ын төлөөлөл бусад хувийн хэвшлийн залуу мэргэжилтэн, судлаачдын нийт 14 хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцлоо.
Хуралд ШУТИС-ийн Геологи, гидрогеологийн салбарын эрхлэгч, доктор Д. Энхбаяр “Монгол орны газрын доорх усны хяналт-шинжилгээний сүлжээний үнэлгээ” сэдвээр аман илтгэл, ахлах багш, доктор Б.Наранчимэг “Хужиртын халуун рашааны гидрохимийн шинж чанар” сэдвээр ханын илтгэл тус тус амжилттай танилцууллаа.
Мөн хурлын үеэр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны төлөөлөл Швейцар улсын геотермийн судалгааны дэвшилтэд технологи, дулааны урсгалаар халаалтын системийг шийдэн агаарын бохирдлыг бууруулах байгальд ээлтэй шилдэг технологийг Монгол улсад нутагшуулах тал дээр Давос хотын төлөөлөгчидтэй хамтран ажиллах боломж, Усны газрын төлөөлөгчид байгууллагын чадавх дээшлүүлэх шилдэг инженер, сайн дурын ажилтан урих, газрын доорх усны мэргэжилтэй боловсон хүчин тасралтгүй амжилттай бэлтгэхэд төрийн оролцоо, олон улсын эрдэмтдээс туршлага судлах, урих цаашид хамтрах боломжийн талаар олон үр дүнтэй уулзалтуудыг хийлээ.
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)