link
ГХС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос хэлний баг солонгос хэл судалж буй ШУТИС-ийн оюутнуудад солонгос хэл соёлыг сурталчилж, солонгос хэл сурах хүсэл эрмэлзлэлийг хөгжөөх, оюутнуудын мэдлэг чадварыг сорьж, авьяасыг хөгжүүлэх зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 12-нд “Хангыль үсгийн баяр”-ыг 19 дэх жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Уг баярт ГХС-ийн Гадаад хэлний орчуулга /Солонгос хэл/ мэргэжлээр сурч буй оюутнууд болон МХТС, БУХС, МТС-ийн 2+2 хөтөлбөрийн ангийн 150 гаруй оюутан, зөвлөх багш нарын хамт оролцлоо.
Солонгос хэл нь 15-р зууны хагас хүртэл өөрийн гэсэн нэгдмэл бичиг үсэггүй байсан бөгөөд хятад үсгийг өөрийн хэлний дуудлагатай ижилсүүлж хэрэглэх, хятад үсгийг шууд авч дуудлага өөрчлөн хэрэглэх зэргээр бичгийн хэлээ тэмдэглэж байв. Жусоны вант улсын И овогт Сэжун ван 1443 онд олон эрдэмтдийн хамт Солонгос цагаан толгой болох Хангыл үсгийг зохиосон бөгөөд анх зохиогдохдоо "Хүн мин жоным" буюу "Иргэнийг сургах зөв дуудлага" хэмээн нэрийдэж байжээ.
Хангыль үсгийн баярыг ГХС-ийн Ази судлалын тэнхимийн профессор Н.Мэнд нээж, МХТС-ийн МСАБС-ын эрхлэгч Б.Мөнхбаяр баяр хүргэж үг хэлэв. Хангыль үсгийн баяраар 5 төрлийн тэмцээн зохион явуулж, оюутнуудын мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорив. Тэмцээнийг Солонгосын КОЙКА байгууллагын сайн дурын ажилтан Пак Хунгүг, Пак Бёнчан, Чой Дарин нар шүүн, тэмцээнийг тэгш шударгаа явуулах зарчим баримталлаа. Тэмцээний завсарлагаар ГХС-ийн 1, 2 дугаар курсын оюутнууд дэвүүрт бүжиг, цохилуур хөгжмийн тоглолт, МХТС-ийн 1 дүгээр курсын оюутнууд тэквандогийн үзүүлбэр, МХТС-ийн 2 дугаар курсын оюутнууд К-Поп дуу дуулж үе тэнгийнхэнийгээ гайхшруулав.
ГХС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Б.Арваазана, МХТС-ийн МСАБС-ын эрхлэгч Б.Мөнхбаяр, БУХС-ийн хамтарсан хөтөлбөрийн зөвлөх багш Т.Тамир, Б.Нямбаяр, ГХС-ийн солонгос хэлний багийн багш Н.Мэнд, П.Батцэцэг, Д.Анхтуяа, Ч.Наран, М.Билгүүн, Булганчимэг, англи-солонгос хэлний багш О.Золзаяа нар оролцож оюутнуудаа хөгжөөн дэмжиж, тэднийхээ амжилтаар бахархсан сайхан арга хэмжээ болон өндөрлөлөө.
Баярт идэвхтэй оролцсон оюутнууддаа сурлагын амжилт хүсье.
МХТС-ийн КАБ 2+2 хөтөлбөрийн 1,2-р курсын оюутнууд багш нарын хамт
КОЙКА байгууллагын сайн дурын ажилтнууд тэмцээнийг шүүв. БУХС-ийн оюутнууд багшийн хамт
Хангыль үсгийн баярт оролцсон хэсэг оюутнууд багш нарын хамт 2024.10.12
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea
Job vacancy: Geotechnical Professor
INTERNATIONAL CONFERENCE ON ASIAN STUDES (ICAS 2024)