ГХС-ийн Ази судлалын тэнхимийн Солонгос хэлний баг солонгос хэл судалж буй ШУТИС-ийн оюутнуудад солонгос хэл соёлыг сурталчилж, солонгос хэл сурах хүсэл эрмэлзлэлийг хөгжөөх, оюутнуудын мэдлэг чадварыг сорьж, авьяасыг хөгжүүлэх зорилгоор 2024 оны 10 дугаар сарын 12-нд “Хангыль үсгийн баяр”-ыг 19 дэх жилдээ уламжлал болгон зохион байгууллаа. Уг баярт ГХС-ийн Гадаад хэлний орчуулга /Солонгос хэл/ мэргэжлээр сурч буй оюутнууд болон МХТС, БУХС, МТС-ийн 2+2 хөтөлбөрийн ангийн 150 гаруй оюутан, зөвлөх багш нарын хамт оролцлоо.
Солонгос хэл нь 15-р зууны хагас хүртэл өөрийн гэсэн нэгдмэл бичиг үсэггүй байсан бөгөөд хятад үсгийг өөрийн хэлний дуудлагатай ижилсүүлж хэрэглэх, хятад үсгийг шууд авч дуудлага өөрчлөн хэрэглэх зэргээр бичгийн хэлээ тэмдэглэж байв. Жусоны вант улсын И овогт Сэжун ван 1443 онд олон эрдэмтдийн хамт Солонгос цагаан толгой болох Хангыл үсгийг зохиосон бөгөөд анх зохиогдохдоо "Хүн мин жоным" буюу "Иргэнийг сургах зөв дуудлага" хэмээн нэрийдэж байжээ.
Хангыль үсгийн баярыг ГХС-ийн Ази судлалын тэнхимийн профессор Н.Мэнд нээж, МХТС-ийн МСАБС-ын эрхлэгч Б.Мөнхбаяр баяр хүргэж үг хэлэв. Хангыль үсгийн баяраар 5 төрлийн тэмцээн зохион явуулж, оюутнуудын мэдлэг, ур чадвар, авхаалж самбааг сорив. Тэмцээнийг Солонгосын КОЙКА байгууллагын сайн дурын ажилтан Пак Хунгүг, Пак Бёнчан, Чой Дарин нар шүүн, тэмцээнийг тэгш шударгаа явуулах зарчим баримталлаа. Тэмцээний завсарлагаар ГХС-ийн 1, 2 дугаар курсын оюутнууд дэвүүрт бүжиг, цохилуур хөгжмийн тоглолт, МХТС-ийн 1 дүгээр курсын оюутнууд тэквандогийн үзүүлбэр, МХТС-ийн 2 дугаар курсын оюутнууд К-Поп дуу дуулж үе тэнгийнхэнийгээ гайхшруулав.
ГХС-ийн Ази судлалын тэнхимийн эрхлэгч Б.Арваазана, МХТС-ийн МСАБС-ын эрхлэгч Б.Мөнхбаяр, БУХС-ийн хамтарсан хөтөлбөрийн зөвлөх багш Т.Тамир, Б.Нямбаяр, ГХС-ийн солонгос хэлний багийн багш Н.Мэнд, П.Батцэцэг, Д.Анхтуяа, Ч.Наран, М.Билгүүн, Булганчимэг, англи-солонгос хэлний багш О.Золзаяа нар оролцож оюутнуудаа хөгжөөн дэмжиж, тэднийхээ амжилтаар бахархсан сайхан арга хэмжээ болон өндөрлөлөө.
Баярт идэвхтэй оролцсон оюутнууддаа сурлагын амжилт хүсье.
МХТС-ийн КАБ 2+2 хөтөлбөрийн 1,2-р курсын оюутнууд багш нарын хамт
КОЙКА байгууллагын сайн дурын ажилтнууд тэмцээнийг шүүв. БУХС-ийн оюутнууд багшийн хамт
Хангыль үсгийн баярт оролцсон хэсэг оюутнууд багш нарын хамт 2024.10.12
Хөдөө аж ахуйн биржийн удирдлага, ажилтнууд ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцлаа
Математикийн тэнхимийн эрхлэгч асан Т.Бавуудоржийн нэрэмжит ШУТИС-ийн Оюутны математикийн XXVIII олимпиад боллоо
Хэнтий аймгийн Лаборатори нэгдүгээр сургуулийн төгсөх ангийнхан ШУТИС-тай танилцлаа
“Эрдмийн XXIV чуулган” шилдэг өгүүлэл шалгаруулах хурлыг 2 үе шаттай, 3 салбар хуралдаанаар зохион байгууллаа
БНСУ, Монгол улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 35 жилийн ойн хүрээнд Монгол судлалын Олон улсын эрдэм шинжилгээний хурал болов