link
Инновац, гарааны бизнес, технологи дамжуулалт, түншлэлийг өргөжүүлэх чиглэлээр Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Монгол инновацын холбоотой хамтын ажиллагааны санамж бичгийг 2025 оны 04-р сарын 03-ны өдөр байгууллаа. Санамж бичигт ШУТИС-ийн ректор Т.Намнан, Монголын инновацын холбооны удирдах зөвлөлийн дарга Л.Оюунцэцэг нар гарын үсэг зурав.

Судалгаа хөгжүүлэлт, инновац, бизнес түншлэлийн чиглэлээр хамтран ажиллах гэрээ нь 5 жилийн хугацаанд үргэлжлэх бөгөөд дараах ажлуудыг тусгав.
Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд ШУТИС-иас Хөгжлийн бодлого, дижитал шилжилт эрхэлсэн проректор Р.Бадмаанямбуу, Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, Монголын инновацын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, “Старт-ап Монгол” ТББ-ийн удирдах зөвлөлийн дарга С.Эрдэнэбат, Монголын инновацын холбооны удирдах зөвлөлийн гишүүн, Сократус Студио ХХК-ийн гүйцэтгэх захирал А.Мөнхцог, гүйцэтгэх захирал Г.Сэлэнгэ нарын төлөөллүүд оролцож хамтын ажиллагааны талаар харилцан санал солилцов.

ШУТИС-Инновац, бизнес түншлэлийн алба
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate