link
2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Лаборатори нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн 85 сурагч, 6 багшийн бүрэлдэхүүнтэй төлөөлөл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.


Сурагчдын ирээдүйн мэргэжлээ сонгоход нь бодит ойлголт өгөх, их дээд сургуулийн орчинтой танилцуулан, суралцах идэвхийг нь дэмжих зорилгоор ШУТИС-ийг танилцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэв.
Хөтөлбөрийн үеэр сурагчдад ШУТИС-ийн бүтэц, сургалтын онцлог, бакалаврын түвшний хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа, Оюутны үйлчилгээний албаны мэргэжилтэн Ц.Болдбаатар өгч, Шинжлэх ухаан, технологийн төв номын сан, Их сургуулийн түүхийн музей, Нээлттэй боловсролын хүрээлэнгийн анги танхим, лабораторийн орчинтой танилцууллаа.
Ирээдүйн зорилго, мэргэжлээ эртнээс тодорхойлох хүсэл тэмүүлэлтэй, мэдлэгт дурласан сурагч Та бүхэнд амжилт хүсье. ШУТИС-ийн хамт олон та бүхнийг хүссэн мэргэжлээрээ их сургуульд элсэн суралцахыг урьж байна.


RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship