2025 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Хэнтий аймгийн Лаборатори нэгдүгээр сургуулийн 12 дугаар ангийн 85 сурагч, 6 багшийн бүрэлдэхүүнтэй төлөөлөл Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа.


Сурагчдын ирээдүйн мэргэжлээ сонгоход нь бодит ойлголт өгөх, их дээд сургуулийн орчинтой танилцуулан, суралцах идэвхийг нь дэмжих зорилгоор ШУТИС-ийг танилцуулах хөтөлбөрийг хэрэгжүүлэв.
Хөтөлбөрийн үеэр сурагчдад ШУТИС-ийн бүтэц, сургалтын онцлог, бакалаврын түвшний хөтөлбөрүүдийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Сургалтын бодлого, зохицуулалтын албаны дарга М.Эрдэнэтуяа, Оюутны үйлчилгээний албаны мэргэжилтэн Ц.Болдбаатар өгч, Шинжлэх ухаан, технологийн төв номын сан, Их сургуулийн түүхийн музей, Нээлттэй боловсролын хүрээлэнгийн анги танхим, лабораторийн орчинтой танилцууллаа.
Ирээдүйн зорилго, мэргэжлээ эртнээс тодорхойлох хүсэл тэмүүлэлтэй, мэдлэгт дурласан сурагч Та бүхэнд амжилт хүсье. ШУТИС-ийн хамт олон та бүхнийг хүссэн мэргэжлээрээ их сургуульд элсэн суралцахыг урьж байна.


ШУТИС-д Монгол, Энэтхэгийн эрдэм шинжилгээний хамтын ажиллагааны хурал боллоо
"Илчээ алдаагүй үгс" яруу найргийн наадам амжилттай зохион байгуулагдлаа
Уралын холбооны их сургуультай инженерчлэл, эрчим хүч, боловсролын солилцооны чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлнэ
ШУТИС-ийн БАС-ийн Сургалт, дадлага, лабораторийн барилгын шав тавих ёслол боллоо
«Автомат Робот-2026» намрын тэмцээнд 517 оролцогч өөрсдийн зохион бүтээсэн роботоороо өрсөлдлөө
© 2005- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Мэдээллийн технологийн төв