link
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нэр бүхий эрхмүүдэд төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.
Шагнал гардуулах ёслолоор Шинжлэх ухаан, технологийн их сургууль болон Монгол Улсын шинжлэх ухааны салбарт олон жил үр бүтээлтэй хөдөлмөрлөсөн эрхэм эрдэмтэн, ШУТИС-ийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн захирал, Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Халтарын Энхжаргал нь “Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн” цолоор шагнагдлаа.
Профессор Х.Энхжаргал нь ШУТИС-д багш, профессор, тэнхимийн эрхлэгч, ЭХС-ийн захирал, Сургалт, оюутны асуудал эрхэлсэн проректор зэрэг хариуцлагатай албан тушаалуудад олон жилийн турш амжилттай ажиллаж, сургалт, судалгааны үйл ажиллагааг шинэ түвшинд хүргэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан билээ.
Тэрээр эрдэм шинжилгээ, судалгааны олон арван бүтээл, өгүүлэл, заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулж, үйлдвэрлэлийн экологийн хөгжлийн чиглэлд үнэ цэнтэй судалгаа хийж, шинжлэх ухааны салбарын хөгжилд жинтэй хувь нэмэр оруулсан нь энэхүү өндөр шагналаар үнэлэгдлээ.
Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хамт олон "Шинжлэх ухаан, технологи, инновацын шилдэг бүтээл" танилцуулах "2IP-2025" арга хэмжээний үеэр Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Академич, Шинжлэх ухааны доктор, профессор Х.Энхжаргалыг хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
ШУТИС-ийн эрдмийн хамт олон профессор Х.Энхжаргал танд эрдмийн өндөр амжилт, ажил хөдөлмөрийн арвин баялаг ололт, амжилт бүтээлийг хүсэн ерөөе.

Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea