link
Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын боловсрол, сургалтын орчны тулгамдсан асуудлыг тодорхойлох зорилготой “Гэрээсээ Гарцгаая-Оюутан” хэлэлцүүлэг 2025.11.19-нд Төрийн ордонд боллоо. Тус хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн М.Ганхүлэг, УИХ-ын гишүүн О.Саранчулуун, УИХ-ын гишүүн Ж.Баясгалан, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дарга Д.Гэрэл, ГБХНХЯ, Боловсролын ерөнхий газар, ТББ-ын төлөөлөл болон 14 их сургуулиудын оюутан, залуус, эцэг эхчүүдийн төлөөлөл, удирдлагуудын 107 хүн оролцсон гурван талт хэлэлцүүлэг боллоо.

Хэлэлцүүлэгт ШУТИС-аас ОҮА-ны дарга Д.Цогзолмаа, Оюутны холбооны дэд тэргүүн Б.Батмөнх болон МИТС-ийн оюутан Ц.Анужин, БАС-ийн оюутан Н.Хонгорзул, ЭХИС-ийн оюутан Б.Болорцэцэг нар оролцлоо.

Тус хэлэлцүүлгээр:
Хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын тулгамдаж буй асуудлыг шийдэх зорилготой Социал Демократ Монголын Оюутны холбооны дэргэдэх “Хүртээмж клуб”-ийг байгууллаа
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад өнөөдрийн байдлаар 107904 хөгжлийн бэрхшээлтэй иргэн амьдарч байна. Тэдний дундаас 18–34 насны 18,886 залуус байна. Гэвч тэдний дөнгөж 2.3 хувь буюу 436 залуус л их, дээд сургуульд суралцаж байна.
Цаашид:
The 5th International Workshop “Learner Centered Learning” LCL 2026
Researcher from MUST Awarded Prestigious Humboldt Research Fellowship
RESEARCHERS FROM MUST SUCCESSFULLY PARTICIPATED IN THE “CHULA AI AWARDS 2026” INTERNATIONAL COMPETITION
The “GREEN FUTURE” Project Funded by the ERASMUS+ Programme has officially launched
Capacity building in the field of higher education STRAND 2