link

Улсын хэмжээний оюутны анхдугаар хуралд ШУТИС-ийн оюутнууд амжилттай оролцлоо
2025-12-02 12:13 ЗАА

2025.11.26-ны өдөр ШУТИС, СИТИ их сургууль, ХИС, МУИС-ийн Баруун бүсийн Ховд их сургууль болон УБ дахь Хятадын соёлын төвийн хамтарсан улсын хэмжээний хятад хэл суралцагч оюутнуудын “Хятад хэд, соёл-2025” анхдугаар эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурал 2 үе шаттайгаар 2025.10.20 өдрөөс эхэлсэн. Эхний шатны шалгаруулалтыг сургууль тус бүр өөрсдөө зохион байгуулж, шалгарсан 3,3 оюутныг 2-р шатны шалгаруултанд оролцуулсан. 4 их сургуулийн шалгарсан 12 оюутнууд тус эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүллээ.

 

Тэргүүн байр: ШУТИС-ийн хятад хэлний 2-р курсийн оюутан С.Ану-Үжин (удирдагч багш Л.Чойжилмаа)

Дэд байр:  ХИС-ийн хятад хэлний 2-р курсийн оюутан Ж.Түмэнхорол, Б.Аззаяа (удирдагч багш И.Туул)

  • ШУТИС-ийн хятад хэлний 4-р курсийн оюутан Ц.Амгалангоо (удирдагч багш Л.Чойжилмаа)

Гутгаар байр: ХИС-ийн хятад хэлний 2-р курсийн оюутан А.Эрдэнэбаяр (удирдагч багш Б.Одгэрэл)

  • Ховд их сургуулийн 2-р курсийн оюутан Б.Мягмартүвшин (удирдагч багш Т.Энэбиш)

Тусгай байр: СИТИ ИС-ийн 2-р курсийн оюутан Г.Пүрэвдаваа, Б.Энхгэрэл (удирдагч багш Ш.Мөнхцэцэг)

  • ШУТИС-ийн хятад хэлний 1-р курсийн оюутан П.Бадамдорж (удирдагч багш Л.Чойжилмаа)
  • Ховд их сургуулийн 2-р курсийн оюутан Г.Цэлмэг (удирдагч багш Ичинхорлоо)
  • ХИС-ийн хятад хэлний 2-р курсийн оюутан Х.Золжаргал (удирдагч багш И.Туул)
  • СИТИ ИС-ийн 1-р курсийн оюутан Г.Мишээл (удирдагч багш Ш.Мөнхцэцэг)
  • СИТИ ИС-ийн 3-р курсийн оюутан Монгуш Милана (удирдагч багш Ш.Мөнхцэцэг)
  • Ховд их сургуулийн 1-р курсийн оюутан П.Марал (удирдагч багш Т.Энэбиш)

“Хятад хэл, соёл-2025” оюутны ЭШХ-д Монголд суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны Соёлын аташше Лижы, УБ хот дахь Хятадын соёлын төвийн эрхлэгч Жан Циэн, ШУТИС-ийн ГХС-ийн ЧМ П.Бямбажав, ГХС-ийн АСТ-ийн профессор Н.Мэнд, СИТИ их сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч Б.Чимэг-Эрдэнэ, МУИС-ийн Баруун бүсийн Ховд их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Б.Гүндэгмаа, ШУТИС-ийн ГХС-ийн АСТ-ийн дэд профессор Л.Чойжилмаа, СИТИ их сургуулийн хятад хэлний багш Ш.Мөнхцэцэг нар оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааг УБ хот дахь Хятадын соёлын Төв жил бүр дэмжин ажиллахаа мэдэгдлээ. Тус ЭШХ-д амжилттай оролцсон оюутнууд, удирдсан багш нартаа болон дэмжиж ажилласан сургуулийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Та бүхний эрдэм судалгааны ажил улам арвин байхыг хүсэн ерөөе.

ГХС-ийн Ази судлалын тэнхим

Affiliated schools