2025.11.26-ны өдөр ШУТИС, СИТИ их сургууль, ХИС, МУИС-ийн Баруун бүсийн Ховд их сургууль болон УБ дахь Хятадын соёлын төвийн хамтарсан улсын хэмжээний хятад хэл суралцагч оюутнуудын “Хятад хэд, соёл-2025” анхдугаар эрдэм шинжилгээний хурал амжилттай болж өндөрлөлөө.

Тус хурал 2 үе шаттайгаар 2025.10.20 өдрөөс эхэлсэн. Эхний шатны шалгаруулалтыг сургууль тус бүр өөрсдөө зохион байгуулж, шалгарсан 3,3 оюутныг 2-р шатны шалгаруултанд оролцуулсан. 4 их сургуулийн шалгарсан 12 оюутнууд тус эрдэм шинжилгээний хуралд оролцож илтгэлээ хэлэлцүүллээ.

Тэргүүн байр: ШУТИС-ийн хятад хэлний 2-р курсийн оюутан С.Ану-Үжин (удирдагч багш Л.Чойжилмаа)
Дэд байр: ХИС-ийн хятад хэлний 2-р курсийн оюутан Ж.Түмэнхорол, Б.Аззаяа (удирдагч багш И.Туул)
Гутгаар байр: ХИС-ийн хятад хэлний 2-р курсийн оюутан А.Эрдэнэбаяр (удирдагч багш Б.Одгэрэл)
Тусгай байр: СИТИ ИС-ийн 2-р курсийн оюутан Г.Пүрэвдаваа, Б.Энхгэрэл (удирдагч багш Ш.Мөнхцэцэг)


“Хятад хэл, соёл-2025” оюутны ЭШХ-д Монголд суугаа БНХАУ-ын ЭСЯ-ны Соёлын аташше Лижы, УБ хот дахь Хятадын соёлын төвийн эрхлэгч Жан Циэн, ШУТИС-ийн ГХС-ийн ЧМ П.Бямбажав, ГХС-ийн АСТ-ийн профессор Н.Мэнд, СИТИ их сургуулийн Боловсрол судлалын тэнхимийн эрхлэгч Б.Чимэг-Эрдэнэ, МУИС-ийн Баруун бүсийн Ховд их сургуулийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Б.Гүндэгмаа, ШУТИС-ийн ГХС-ийн АСТ-ийн дэд профессор Л.Чойжилмаа, СИТИ их сургуулийн хятад хэлний багш Ш.Мөнхцэцэг нар оролцлоо.

Энэхүү үйл ажиллагааг УБ хот дахь Хятадын соёлын Төв жил бүр дэмжин ажиллахаа мэдэгдлээ. Тус ЭШХ-д амжилттай оролцсон оюутнууд, удирдсан багш нартаа болон дэмжиж ажилласан сургуулийн удирдлагууддаа талархал илэрхийлье. Та бүхний эрдэм судалгааны ажил улам арвин байхыг хүсэн ерөөе.

ГХС-ийн Ази судлалын тэнхим
ШУТИС-ийн харьяа Политехник Коллежийн Техникийн боловсролын анхны төгсөлт боллоо
Нийслэлийн 29 дүгээр сургуулийн тусгай хэрэгцээтэй суралцагчдад Монгол хэл, бичгийн шалгалтад бэлтгэх зөвлөгөө өглөө
ШУТИС-ийн инженер Дэлхийн цомын тэмцээнээс хүрэл медаль хүртлээ
ШУТИС-ийн харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэн “Арьс ширэн түүхий эд бэлтгэл-2026” сургалт, хэлэлцүүлгийг хамтран зохион байгуулав
ШУТИС үндэсний хүнс үйлдвэрлэлийн компаниудтай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа