link
2026 оны босгон дээр ШУТИС-ийн судалгаа, инновацын хөгжилд хувь нэмэр оруулах, улс орны нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий Суурь, хэрэглээний судалгааны-15 төсөл, Технологийн туршилт, зүгшрүүлэлтийн- 2 төсөл, Докторын дараах судлаачийн тэтгэлэгт хөтөлбөрт -3 судлаачийн нийт 530 гаруй сая төгрөгийн санхүүжилт бүхий 20 төслийг хэрэгжүүлэхээр төслийн удирдагч судлаачидтай гэрээ байгуулах арга хэмжээ зохион байгуулагдлаа.
Гэрээ зурах ёслолд Эрдэм шинжилгээ, инновац эрхэлсэн проректор Д.Цолмонбаатар, Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн албаны дарга Ц.Цоггэрэл, Инновац, бизнес түншлэлийн албаны дарга М.Зулбаяр, Ахисан түвшний сургуулийн захирал И.Цэрэн-Онолт болон бүрэлдэхүүн сургууль, харьяа хүрээлэнгүүдийн судлаачид, төслийн удирдагч нар оролцлоо.


“ШУТИС-2030” стратеги төлөвлөгөөний үндсэн зорилтуудыг хэрэгжүүлэх, их сургуулийн судалгааны чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэсэн энэхүү үйл ажиллагаа нь ШУТИС-иас эрдэм шинжилгээ, инновацын санхүүжилтийн хэмжээг энэ жилээс эхлэн 2 дахин нэмэгдүүлж байгаагаараа онцлогтой бөгөөд докторын дараах судлаачийн тэтгэлэгт хөтөлбөрийг шинээр бий болгож, эрдмийн зэрэг (Ph.D.) хамгаалсан, эрдэмтдийн залгамж хойч үе болсон залуу судлаачдын бие даан эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх, түүний үр дүнд инновац бий болгох, олон улсын түвшинд өрсөлдөхүйц судлаачдын багийг хөхүүлэн дэмжих зорилготой юм.

Төслийн санхүүжилтийн сонгон шалгаруулалтанд амжилттай оролцсон нийт профессор, багш, судлаачиддаа эрдэм судлалын өндөр амжилт хүсэн ерөөе.

Эрдэм шинжилгээ, технологи хөгжүүлэлтийн алба
Инновац, бизнес түншлэлийн алба
Ахисан түвшний сургууль
Capacity building in the field of higher education STRAND 2
MUST receives its fourth accreditation certificate
4 students awarded “Tavan Bogd” Group’s full tuition fee scholarship
An agreement signed with the best universities of the United States to implement mutually beneficial programs
MUST will participate in the project "Glocal University 30" financed by the Government of the Republic of Korea